|

УИХ-ын дарга З.Энхболд Р.Гончигдоржийн шийдвэрийг цуцлан, дахин хууль зөрчихгүй байхыг анхааруулав /видео/

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар хэлэлцэх шаардлаггүй гэж үзсэн ч УИХ-ын гишүүн Н.Батцэрэг горимын санал гарган, дахин санал хураалт явуулахыг хүссэн юм.
Түүнийг хүсэлтийг тухайн үед УИХ-ын чуулганыг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж  хүлээн авч, дахин санал хураалгаснаар уг хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болоод байсан билээ.
 

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд:  Өөр асуудал хэлэлцэж байхад түрүүчийн асуудлаар санал хураах угаасаа дэгээр хаалттай учраас тухайн үед хурал удирдаж байсан Р.Гончигдорж дэд даргыг цаашид ийм зүйл хийж болохгүй гэж сануулж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг санал хурааж дууссан бол тогтоол батлагдсанд тооцдог хуультай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаах ёстой. Одоо хуулийн төслийг Засгийн газарт буцааж байна гэв.

 

Ийнхүү "Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль" улс төрчдийн өршөөлийн хууль Засгийн газар луу буцаагдлаа.

Э.Мягмар
 
1586
  • Монгол залуугийн гэрлэх санал Үзсэн   1066 2014-11-12
  • Дуучин Нарагийн тормолзсон нүдний будалтыг хэрхэн хийх вэ? Үзсэн   2093 2015-03-04
  • Кинонд ингэж дуу оруулдаг юм байна Үзсэн   1636 2014-12-31
  • "Топ сэдэв" нэвтрүүлэг - Сэдэв: Шүүх хурал ба Иргэдийн төлөөлөгч Үзсэн   1571 2015-04-30
  • Ч.Хүрэлбаатар: Татвар нэмэгдвэл нэмж компаниуд дампуурна /видео/ Үзсэн   1312 2014-10-13
  • Хятадын хоёр хөлтэй ишиг YouTube-ийг байлдан дагуулж байна Үзсэн   1319 2016-05-30
  • Г.УЯНГА: ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦААНА ГАДНЫ УЯА БАЙНА Үзсэн   1102 2016-12-12
  • Нэгнийгээ ''Scream'' киноны багаар айлгаж байгаа нь Үзсэн   1449 2014-11-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.