Монголд хүний амь эрсэдсэн анхны авто осол 1923 онд гарчээ
Одоогоос 110 жилийн өмнө анх Монголд авто машин харагдаж эхэлжээ. Эдгээр машинууд гол төлөв Орос, Хятадын худалдаа наймааны пүүс, компанийн өмч байсан бөгөөд Хиагт, Их Хүрээ, Чуулалт хаалга гэсэн чиглэлийн дагуу тээвэрт явдаг байсан юм байна.
ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболдын яриаг сийрүүлбэл:
Гадаад худалдаачдын байнга бус тээвэр нь цоо шинэ үзэгдэл байснаас өөр зүйлгүй байлаа. Манайд тогтсон чиглэл бүхий дардан зам байсангүй, манайд замын хөдөлгөөний дүрэм, зохицуулагчид ч байсангүй.
Цэргийн яамны жолооч Сыциков хэтэрхий хурдлан давхиж яваад Дотоод явдлын яамны туслах түшмэл Цогбадрахын хүү Доржготовыг дайрч хүнд бэртээсэн хэрэг гарав
Машин яваад өнгөрөхөд гайхаад хоцрох ард түмэн л байлаа. Учир нь хүн төрөлхтөн морин тэргийг халж, моторт хүлэг хөлөглөж эхлээд удаагүй байсан төдийгүй Монголчууд бид өөрсдөө машин бүтээж байсан түүх үгүй.
Харин 1918 оноос эхлэн Өргөө, Хаалганы замаар авто тээврийн байнгын харилцаа тогтож эхэлснээр манай улсын нутаг дэвсгэрээр зөвхөн гаднынхан гэлтгүй бид өөрсдөө ч автомашинаар зорчих нь нэмэгдсэн аж.
Түүнчлэн 1920 он гарсаар Монголд автомашины осол, хэрэг удаа дараа гарах болсноор ард нийт, төр засгийн анхаарлыг ихээр татжээ. Гайхаж дууссан ард түмэн гарцаагүй дүрэм журам батлах хэрэгтэй гэдгийг энэ үеэс л ойлгосон хэрэг.
1923 онд Хятад пүүсийн жолооч Бронштейн согтуугаар автомашин жолоодож яваад цэргийн албан хаагч Дамчааг дайрч амь насыг нь бүрэлгэжээ. 1925 онд Хятад Далайн пүүсийн жолооч Ты Юань Күй автомашин жолоодож яваад хашааны гадна тоглож байсан П.Долгорсүрэн гэх охиныг дайрч амь насыг нь хохироожээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 зүйлд "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна"
Дээрх ослуудаас гадна мөн л 1925 онд Оросын "Центрсоюз” гэх хоршооны автомашин, Шавь яамны жолооч Загдын унаж явсан машинтай мөргөлдсөн, Цэргийн яамны жолооч Сыциков хэтэрхий хурдлан давхиж яваад Дотоод явдлын яамны туслах түшмэл Цогбадрахын хүү Доржготовыг дайрч хүнд бэртээсэн хэрэг гарав.
Гэвч энэ мэт хэрэг явдлыг хэрхэн шийдэхийг бид мэдэхгүй байлаа. Ардын засгийн газар дөнгөж байгуулагдаад удаагүй, машин тэрэг явж эхлээд ч төдий л удаагүй, ард иргэд гудамж, замаар эмх замбараагүй зорчиж байснаас үүдэлтэй ослын тоо нэмэгдсээр байжээ.
Хот ба хэсэг айлын зэрэг хүн мал олонтой газруудад цагт 15 миль (24 км/цаг)
Нэгэнт гарсан осол, хэргийн буруутай эзнийг тогтоох, хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадахгүй байлаа. Ингээд тухайн үеийн төр засгийнхан холбогдох дүрэм, журмыг нэн даруй боловсруулан гаргах нь зүйтэй гэж үзсэнээр Монгол улсын анхны замын хөдөлгөөний дүрэм үүсэн бий болсон түүхтэй.
Замын хөдөлгөөний анхны дүрмийг баталсан хэргийг эргэн сөхвөл 1925 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Цэргийн яамны жолооч Сыциков автомашинаар хэтэрхий хурдтай явж байгаад хүү Доржготовыг нь дайрч гэмтээсэн учир хохирлоо барагдуулах хүсэлтийг түүний эцэг Цогбадрах Шүүх явдлын яаманд мэдүүлжээ.
Харин Шүүх явдлын яам шийдэж өгөхгүй удаасан учир Цогбадрах Засгийн газарт бичиг өргөж, таслан шийтгүүлэхийг хүссэн байна. Засгийн газар энэ хэргийг нэн даруй нягтлан үзээд шийдвэр гарган Шүүх яаманд хүргүүлжээ.
Машин ачдаг Машинтай болно гэж хэн зүүдлэх билээ?
Ингээд Шүүх явдлын яам уг хэргийг хянан үзээд, эцэг Цогбадрахын нэхэмжилсэн 845 янчааныг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн боловч хэргийн эзэн Сыциков гар хоосон нөхөр байсан учир түүний харьяат албан газар болох Цэргийн яамнаас уг хохирлыг гаргуулан төлүүлж, Сыциковыг зургаан сар гянданд хорихоор төлөвлөснөө Засгийн газрын 11 дүгээр хуралд оруулан хэлэлцүүлжээ.
Тус хуралдаанаар Цэргийн яамнаас гаргуулах 845 янчааныг 500 байх нь зохистой гэж үзээд бусдыг нь Шүүх явдлын яамны төлөвлөсөн ёсоор баталсан байна.
Энэхүү хэрэг явдлаас улбаалан Шүүх явдлын яам аливаа автомашины хөдөлгөөнийг журамлах, ялангуяа хурдыг нь хязгаарлах талаар дүрэм тогтоолгох хүсэлтийг Засгийн газарт уламжилсан нь бүрэн дэмжлэг авч, улмаар дээрх хэрэг явдлаас сар гаруйхны дараа буюу 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Засгийн газрын 18 дугаар хурлаар «Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» нэртэй 21-н зүйл бүхий манай улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм батлагдан гарчээ.
Энэхүү дүрмээс цухас дурдвал:
Тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараах байдлаар тогтоосугай:
- Хот ба хэсэг айлын зэрэг хүн мал олонтой газруудад цагт 15 миль (24 км/цаг);
- Жин тээгсэд зэрэг ба сүрэг мал адуу лугаа уулзвараас цагт 10 миль (16 км/цаг);
- Нарийн ба багахан мухар гудамжинд буюу зах зээлийн зэрэг олон хүнтэй газруудад цагт 5 миль (8 км/цаг);
- Их бага гудамжны буланг эргэж тойрон гарахдаа цагт 5 миль (8 км/цаг) гэжээ.
Ийнхүү 1925 онд Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын анхны
дүрмийг зохиож үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 12 удаа өөрчлөн
баталжээ. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа шинэ
хууль нь 2004 оноос хойш шинэчлэгдээгүй байсан хуулийг өөрчилсөн хэрэг
юм.
Харин 1976 оноос 2003 онуудад нийт таван удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Сэтгүүлч А.Ихсанаа |