|

Дүрвэгсдийн эсрэг цэрэг армиа ашиглахыг зөвшөөрчээ

Унгар улсын парламент өчигдөр дүрвэгсдийн эсрэг цэрэг арми, үхлийн бус зэвсэг ашиглах хуулийг сайшааж, Засгийн газартаа зөвшөөрөл өглөө. Өөрөөр хэлбэл одоо энэ улс дүрвэгсдийн хямралыг шийдэхдээ армийн хүч болон резинэн сум, нулимс асгаруулах хий, тор сетки зэрэг хэрэгслийг ашиглах эрхтэй болжээ. 

Шинэ хуульд зааснаар хэрэв дүрвэгч, цагаачид эсэргүүцэл, бослого гаргавал хүч хэрэглэн дарна гэжээ. Мөн арми хилийн дагуу эргүүл хийхэд оролцох юм байна. 

Унгарын парламент үүний өмнөхөн хилээ хааж, Цагаачлалын хуулиа чангалсан билээ. Хэрэв хууль бусаар тус улсын нутаг дэвсгэрт орвол эрүүгийн хариуцлага хүлээлгэн хорих ял ногдуулахаар болсон билээ. Хууль бус дүрвэгсдийг зүгээр нэг буцааж хөөхгүй, харин 3 хүртэл жилийн ял эдлүүлэх гэнэ.

Одоо Унгарын эрх баригчид Серб, Хорваттай хиллэсэн хил дээрээ өргөст утастай төмөр хашаа барьж байна. Энэ жил Унгараар 200 мянга гаруй дүрвэгч дамжсан гэсэн тоо баримт эрх баригчид дурджээ. Унгарт хэн ч цагаачлахыг хүсэхгүй байгаа бөгөөд түүгээр дамжин цааш Европын холбооны илүү баян улсууд руу очихыг хүсч байгаа аж. 
 
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан " Хорватын хил дээр 41 км урт хашаа барихаар болсон" гэжээ. Мөн Серб, Унгарын хил дээр 175 км урт өргөст хашаатай. Уг нь Европын холбооны орнууд хоорондоо иймэрхүү хашаа барих хориотой билээ. Яагаад гэвэл, хил хязгааргүй Европ гэдэг уриатай хойно. 
 

Хил хаасан ч дүрвэгсэд Унгарт нэмж ирсээр байгаа бөгөөд зарим "Аллах Акбар" гэж хашгиралдан Унгарын цагдаа, тусгайгийнхан руу дайрч байна. Унгарчууд тэднийг нулимс асгаруулах хий, усан буу, резинэн сумаар угтах аж. Мөргөлдөөний үеэр 20 гаруй цагдаа өөр олон хүн бэртэж шархадсаны дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байна. Гэхдээ л дүрвэгсдийн 80-90% нь эрчүүд аж, ид ажиллаж хөдөлмөрлөх насны. Эсвэл буу барин эх орноо хамгаалах.... 

1366
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.