|

БИЧЛЭГ: БАНК ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮД АХ, ДҮҮ ХОЁР БАЙСАН ГЭВ

Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү дөнгөж сая мэдээллээ.
 
Энэхүү хэргийг Эрдэнэтийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах дүү хоёр болох 1992 онд төрсөн Э, 1985 онд төрсөн Б нар үгсэн тохиролцож үйлдсэн нь тогтоогджээ. Бусдын амь насанд аюултай аргаар зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн энэхүү хэргийг үйлдсэн тэднийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 147.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
Эрүүгийн хуулийн 147.3-т "Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
1894
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.