|

Саран дээр явагч одой морь өнөөг хүртэл алдаршсаар

Энэ бол Их Британийн үүрэн телефоны оператор "Three” компанийн сурталчилгаа. Хоёр жилийн өмнө анх гарсан энэ видео сурталчилгааг өнөө хүртэл олон сая хүн үзэж сонирхсоор байгаа аж. Уг сурталчилгаанд Шетланд Сокс нэртэй одой морь (Shetland pony Socks) гайхамшигтай ур чадвартай тоглосон бөгөөд сурталчилгааны дүрс бичлэг YouTube хэрэглэгчдийн дунд алдаршиж  тэр жилийнхээ (2013 он) тэргүүн шагналыг хүртэж байсан түүхтэй. Тухайн жил Harlem Shake style remix бүжгийн бичлэг хамгийн их анхаарал татаж байсан бол одой морины сурталчилгаа илт давуу цохисон байдаг. Компанийн сурталчилгаа олон нийтэд хүрч эхэлсэн эхний долоо хоногтоо л хоёр сая гаруй хүнд хүрч, олон мянган үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чаджээ. 

Одой морь Fleetwood Mac хөгжмийн аялгуунд домог болсон дуучин Майкл Жексоны сарны алхааг хийсэн нь үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн байна. Амьтан сургагч Элен Тейт гэх бүсгүй энэ моринд хоёр долоон хоногийн турш сарны алхааг заасан тухайгаа дурссан байдаг. Тэрээр морийг хойшоо яаж гишгэж, туурайгаа хэрхэн тавихыг нь зааж сургахдаа лууван өгч, мөн түүнд туурайгаа зөв тавьж сургахад нь анхаарч, гишгэх ёстой газар нь зөөлөн паралон тавьж өгдөг байснаа ярьсан байдаг.Түүнчлэн одой морь зураг авалтын үеэр хувийн үсчинтэй байсан байна.

Харин сурталчилгааны зургийг олон тооны шагналт найруулагч Dougal Wilson авсан байна.

2275
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.