|

Гүзээлзгэнэтэй пирог

Хаврын дулаан өдрийн мэнд хүргэе. Энэ сайхан өдрүүдэд заваараа гэртээ хийж болох амархан бөгөөд амттайгүзээлзгэнэтэй пирог хийх жор танилцуулж байна.
ОРЦ: /8 хүн/
-250гр гурил
-Чимх давс
-Масло
-1 өндөгний шар
-100гр масло – маргарин болохгүй
-80гр элсэн чихэр
-50мл ус
-Калькин цаас
-500мл сүү
-1/2 уут ваниль 
-4 өндөгний шар
-90гр сахарны пудр
-1ц/х крахмал
-50гр гурил
-500гр гүзээлзгэнэ
-бага зэрэг варень
  
ХИЙХ АРГА:
1. Гурил дээр давс, сахар, масло нэмээд гараараар жижиг хэсэг болтол нь хутгана. Үүний дараа ус болон өндөгний шар нэмээд бэлэн болсон зуурмагаа хүнсний уутанд хийгээд хөргөгчинд 1 цаг амраана.
2. Хэвэндээ масло түрхээд гурил цацна. Гурилаа хэвний диаметрээс бага зэрэг томоор элдэнэ. Элдсэн гурилаа хэвэндээ тааруулаад илүүдлийг аваад сэрээгээр энд тэнд нь хатгаж өгнө. 180С-т 20-30 минут шарна. 
3. 400мл сүүнд ваниль хийгээд буцалгалгүй халаана. Өндөгний шарыг элсэн чихэртэй цайвар шар болтол ньмиксердэнэ. Гурил дээр крахмал, миксердсэн өндөгний шараа  нэмээд миксердэнэ. Дараа нь үлдсэн 100мл хүйтэн сүүгээ нэмээд дахин миксердэнэ. Халаасан сүүн дээрээ миксердсэн өндөгний шараа нэмээд сайн хутгана. Үүний дараа зөөлөн гал дээр 6-8 минут өтгөртөл нь зогсолтгүй хутгана. 
4. Чимэглэхдээ бэлдсэн кремээ суурь дээрээ түрхээд жимсээр чимэглэн варень түрхэж болно.
 
1248
  • DESANT - MARGAASH Үзсэн   1325 2018-08-11
  • Ц.Нямдорж: Эдийн засаг хүнд байхад эрх баригчид бие биенээсээ зугтахаа болимоор юм Үзсэн   1019 2015-12-23
  • Ухаалаг нохойнуудын хөгжилтэй үзүүлбэр Үзсэн   2237 2014-07-29
  • Нохой үнэхээр үнэнч амьтан шүү... Үзсэн   2373 2014-07-28
  • "Pixels" албан ёсны трэйлерээ цацлаа Үзсэн   1477 2015-03-19
  • Бурхан минь энэ эмэгтэйд юу тохиолдох бол Үзсэн   16173 2014-08-01
  • Хэрхэн ДАРАА НЬ ТӨЛДӨГ ШАТАХУУНAA авах вэ? Үзсэн   755 2022-04-14
  • Аваргуудын лигийн шилдэг 10 гоолууд (2016-17) Үзсэн   1326 2017-09-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.