|

Nutella-тай пирог хэрхэн хийх вэ?

Сүүлийн үед бүсгүйчүүд маань талх нарийн боовыг гэртээ хийхийг илүүд үздэг болсон.Тэр ч бүү хэл будаа агшаагчны кекс, бялуу хийдэг болсон шүү дээ. Гэрийн эзэгтэй танд нарийн боовны жоронд тань нэмэхээр амтат "Nutella pie” хийх жорыг танилцуулж байна.
 
ОРЦ:
- 450г гурил + 50гр гурил (цацна)
- 180мл сүү
- 2ш өндөгний шар (цагаанаар пирогоо өнгөлнө)
- 8г хөөлгөгч
-30г масло
- 70г элсэн чихэр
- чимх давс
-200г нутелла
Хэрэг болох бүх зүйлс энд байна.
 
 
ХИЙХ АРГА:
1.Сүүгээ 30С хүртэл халаагаад хөөлгөгч, 1 халбага элсэн чихэр болон бага зэрэг гурил нэмээд хутгана. 15 минут амраана.
2. Гурилаа шигшээд элсэн чихэр, давс болон 2ш өндөгний шараа нэмнэ. Дараа нь масло нэмнэ. 
3. Хөөлгөгчтэй сүүгээрээ гурилаа зуурна. 
4. Зуурмагаа алчуураар бүтээгээд дулаан газар 40 минут амраана. Зуурмаг амарч дууссан бол та овеноо 180С-т халааж болно. 
5. Зуурмагаа сайн нухаад 4 хэсэг хуваана. Тус бүрийг 2-3мм зузаантай илдэнэ. Илдсэн гурилаа дугуй суурьтайгаа ижил хэмжээтэй болгоно. 
6. Нутеллагаа илдсэн гурилуудынхаа дунд түрхэж өгнө. 
7.Жижиг аяга ашиглан голд нь хэв гаргаад 16 тэнцүү хэсэгт хуваана.
8. Хоёр хэсгээр нь болгоомжтой эргүүлнэ. Төгсгөлд нь үзүүрийг нь нийлүүлнэ.  
9. Одоо өндөгнийхөө цагаанаар өнгөлж өгнө. 
10. Ингээд 180С-т 15-20 минут шарна.  
Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=gKRASqpAGjY
1570
  • НБА-гийн өнгөрсөн жилийн шилдэг бүжигүүд (2013-2014) Үзсэн   1507 2014-08-15
  • Зэвүүн яриа - Модель С.Төгс оролцлоо... Үзсэн   1628 2017-10-02
  • Манайд ийм зүйл болоход их ойрхон байна даа Үзсэн   1034 2018-12-20
  • Нас харгалзахгүйгээр өндөр болгох дасгал Үзсэн   4258 2015-06-23
  • Ч.Сайханбилэгийн сайдын Л.Гүндалай гүлдийсээр Зайсангийн айлууд хөлдөх үү? Үзсэн   1465 2014-10-23
  • Валерия Лукьянова: Намайг “Барби” гэж дуудахад дургүй, гэхдээ... Үзсэн   1203 2016-10-07
  • ЦЕНЗУРГҮЙ ЯРИА. Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу Үзсэн   1525 2017-04-25
  • Хэн хурдан мод хөрөөдөж, цавчих вэ /бичлэг/ Үзсэн   1134 2017-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.