Голден Стэйт Уорриорзчууд 72 хожил авсан 2 дахь баг боллоо
1995-1996 оны улиралд алдарт Майкл Жордан болон Скотти Пиппен нараар ахлуулсан Чикаго Буллс АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх хэний ч хийж байгаагүй амжилт болох анхны 70-аас дээш хожил авсан баг болж, улирлаа 72-10 гэсэн амжилттай дуусгаж байсан билээ.
Тэр улиралдаа дээд тал нь 18 дараалан хожиж, довтолгоондоо 105,2 оноо дунджилж, хамгаалалтдаа 92,9 оноо дунджилж хамгийн их буюу +12,2 онооны зөрүүгээр лигийг тэргүүлж байжээ.
Мөн тэр жилдээ талбай дээрээ ердөө хоёрхон удаа хожигдож, айлын талбай дээр нийтдээ 33 удаа хожиж лигийг тэргүүлж байсан. Харин плейофф эхлэхэд тэд Маяами Хит багийг 4:0-оор шүүрдэж, Нью-Йоркийг таван тоглолтонд буулган авч, дахин Орландо-г шүүрдэн финал хүртэл ердөө ганцхан хожигдол амссан байна.
Финалын цувралд Чикаго Буллс баг Сиатл Суперсоникстой учраа таарсан бөгөөд зургаа дах тоглолтдоо 87-75-аар хожиж цувралыг 4-2-оор дуусган аварга авч байжээ. Харин энэ улирал тэдний амжилтыг эвдэхээр Голден Стэйт Уорриорз буюу Алтан мужийн Дайчид баг гараагаа 24:0 онооны хожилтой эхлүүлж 25 дах тоглолтдоо Милуоки Бакс багт талбай дээр нь хожигдсон билээ.
Голден Стэйт Уорриорз буюу Алтан мужийн Дайчид өнөөдөр Сан-Антонио Спүрсийг 92:86-аар нэмэлт цагт хожиж улирлыг 72 хожил авсан 2 дахь баг болсон юм тэд дараагийн тоглолтондоо ялалт байгуулвал түүхэнд амжилтын эзэд болох юм. Тэдний дараагийн учраа Мемфис Гриззлиз.
Ийнхүү 1995-1996 оны Чикаго Буллс багийг 2015-2016 оны Голден Стэйт Уорриорз багтай нэг бүрчлэн харьцуулсан хүснэгтийг сонирхоцгооё.