|

"УУЧЛААРАЙ... ҮҮЛ ДАРГА АА. БИ Ч БАС "ЛАЛАР"-ЫН НЭГ НЬ"

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Ардчилсан холбоог үүсгэн байгуулалцсан, ардчилагчдын алтан хараацай, Монгол Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүл сошиал орчинд идэвхтэй байдаг хүмүүсийг харин ч нэг нүүр хийх газаргүй болголоо. Даяаршиж буй нийгэмд сошиал орчин хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болчихсон нь түүний бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ. Монгол Улсын эрхэм баатар маань UBS телевизийн "Кофе юу, цай юу" нэвтрүүлэгт орох үедээ "Гивлүүртэй лалруудтай адилхан интернэтийн лалрууд нь маш их байгаа байхгүй юу" гэсэн нь ард түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэв. Ингэснээрээ тэрбээр амиа золин байж тэмцсэн ардчиллаа үгүйсгээд зогсохгүй, журмын нөхдөө ч "лалар" болж харагдууллаа. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд сошиал орчинд маш идэвхтэй байдаг нэгэн. Тэгвэл Үүл даргын хэлснээр бол З.Энхболд "лалар" болж таарах нь. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "лалар"-уудтай уулзаад бөөн юм болсон биз дээ. Цаашилбал Ц.Элбэгдорж ч твиттер, фэйсбүүк орчинд идэвхтэй байдаг. Үүл даргынхаар бол Ерөнхийлөгч нь мөн л "лалар" болж таарах нь. Улстөрийнхөн дундаас сошиал орчинд хамгийн идэвхтэй байдаг нөхдүүд нь АН-ынхан. Тэгэхээр АН-ынхан тэр чигээрээ "лалар"-ууд болж байгаа юм.

Гивлүүргүй, гивлүүргүй "лалар"-ууд монголоор нэг бий. Компьютерийн ард ч суудаг нь байна, суудаггүй нь ч бий. Гэхдээ л мундаг том улстөрчийн амнаас ийм үг гарч байна гэж бодохоор л гол харлаад байх юм. Бүр Уланбаатар хотын дарга хүн цэнхэр дэлгэцээр "лалар" яриад, хотынхоо иргэдийг доромжлоод сууж байгаа нь ардчиллын буян. Тэр ард түмнээ доромжлохын төлөө тэмцсэн юм байна. Ард түмэн түүнд доромжлуулахын төлөө сонгосон юм байна. Нийслэл хотод амьдран суудаг иргэдийн 90 гаруй хувь нь их баг хэмжээгээр интернэт орчин ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл нийслэлийн захирагчийн хэлснээр тэр 90 гаруй хувь нь "лалар" болчихлоо. Уучлаарай... Үүл дарга аа. Би ч бас тэр "лалар"-уудын нэг нь... Та интернэт ашигладаггүй байж болно. Таны хүүхэд, хүүхдийн хүүхэд ашигладаг л байж таараа. Тэд нар чинь бас "лалар"-уудын тоонд багтах уу... "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" гэсэн үг бий. Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болно шүү, Үүл дарга аа...

С.БУЯН


Хотын дарга Э.Бат-Үүл саяхан л Улаанбаатарчууддаа зориулан сайхан үгтэй захидлыг бичиж байснаа араас нь иргэдээ нүүрээ нуусан "лалар" гээд л дуудаад авав. "лалар" гэдэг үгээрээ интернэтээр өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийг хэлж байгаа аж. Улаанбаатар хотын нийт иргэдийн 70% нь суурин интернэтэд холбогдсон байдаг бөгөөд интернэтээр эрх баригчдыг шүүмжилж үзэл бодлоо илэрхийлсэн болгон "лалар" бол Улаанбаатар "лалар"-уудын хот болох нь ээ.

Posted by Zurvas.mn on Sunday, 10 April 2016
1138
  • Алдаршихын тулд 7000 доллар төлж, гурван хөхтэй болжээ VIDEO Үзсэн   2726 2014-09-23
  • Ухаан санаа гар утсанд чиглэсэн байх үед /бичлэг/ Үзсэн   1124 2017-07-20
  • Аймшигтай түүх агуулсан бодит зургууд Үзсэн   2524 2018-07-03
  • "Хэнтийн өндөр ууланд" аязыг шүдэн дээрээ тогтонгоо хийлээр тогложээ Үзсэн   912 2018-01-19
  • Алим хальслах шинэ арга Үзсэн   1302 2014-10-05
  • Шатахуун түгээх станц дэлбэрэв (Видео) Үзсэн   1286 2014-08-20
  • Ёстой инээдтэй үнэхээр хөгжилтэй Үзсэн   2260 2015-02-17
  • ”Хаан банк”-ны булхай ил болов уу? Үзсэн   1047 2018-04-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.