|

Ялгаа ихтэй улс төрч

Эцэг эхийн нэрнээсээ илүү компанийнхаа нэрээр овоглуулж олон танигдсан хүмүүс цөөхөн бий. Энэ нь эрхэлж буй компани нь хэр өөдлөн дэвжсэн бэ гэдэгтэй холбоотой. Сайнбуянгийн Амарсайхан гэх нэрээ "Оюуны Ундраа Амарсайхан” болтлоо бизнесийн салбарт танигдсан шигээ улс төрийн хүрээлэл, намдаа үнэлэгдсэн учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд  дахин нэр дэвшүүлэхээр болсон аж.

Иргэдийн хурлын төлөөлөгчөөр өнгөрсөн хугацаанд тодорхой сэдэв асуудлыг шүүмжлэхээс илүүтэй шийдэл санал болгодог гэдгээрээ ялгардаг ч хэвлэл бүрт яриа өгч тодрохыг хүсдэггүй болоод ч тэр үү хэвлэлийн баатруудын дэргэд олон нийтэд "улс төрч” гэдгээрээ тийм ч сайн танигдаагүй.

Иргэдийн хурлаас УИХ-руу орох төлөөлөгчдийн нэг гэж улс төр судлаачдын зүгээс үнэлж байсан ч зодоон нүдээнтэй байгаа УИХ-руу очиж суудал булаалдахаас төвөгшөөсөн үү, ахин нийслэлдээ ажиллаж туршлагаа зузаатгая гэсэн үү, тийш зүтгэсэнгүй.

Уг нь Иргэдийн хурлаас УИХ рүү орох нь улс төрчийн хувьд ч хамгийн зөв зам мэт. Өнгөрсөн хугацаанд ч ийм замаар явж парламентад суусан гишүүд нь амьдралд ойр шийдвэр гаргах, олон нийтийн зовлон бэрхшээл тулгамдаж буй асуудлын дундаас ирснийхээ хувьд ялгарч байдаг нь үнэн учраас тэр.

Бизнесийн хувьд ч, гэр бүлийн хувьд ч, ажилд хандах хандлагын хувьд ч үлгэр жишээ болохуйц бөгөөд амьдрал мэдэхгүй өв залгамжлагчид, амаараа л ярихаас ажил мэддэггүй хоосон хийрхсэн улс төрчид, гараас нь юм гарахаа байж сонгуулийн үеэр л тойргоо санадаг хууччуул, даргын цүнх барьж албан тушаалд хүрэх гэсэн "жаал”-уудаас огт өөр нэгэн.

УИХ ч, аймаг нийслэлийн иргэдийн хурал ч тэр хууль, нийтээр дагаж мөрдөх журам гаргадаг байгууллага болохоос хүссэн хэн бүхний даваад орчихдог амархан хаалга биш байлтай.

Ялгарах зүйлтэй, онцлох давуу талтай улстөрчид, амьдралын дундаас гарч ирсэн бизнесийнхэн л тэр босгыг давдаг бол ч...


897
  • Х-Түц - Малчны хотонд шинэ хошин шог, Surwaljlaga hd Үзсэн   1318 2016-10-29
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   750 2022-03-10
  • АЯЫГ ТАА ШИНЭ! ЖҮЖИГЧИН БАТАА, BIG GEE Үзсэн   847 2018-06-04
  • "Expert podcast" | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн "устсан" санах ой Үзсэн   1021 2023-05-03
  • "Онц сурагчид" ноорог кино Үзсэн   3173 2014-08-26
  • Улаан талбайд болсон цэргийн парад /видео/ Үзсэн   1108 2016-05-10
  • Ё.Отгонбаяр: АН социализм, коммунизмдаа тавтай морил! Үзсэн   1164 2014-11-27
  • Big Sean - Lithuania ft. Travis Scott Үзсэн   788 2020-09-07
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.