|

"Эх сурвалж" нэвтрүүлгийн шинэ дугаарт Буудлагын төв клубын тухай хөнджээ

Улс төр эдийн засаг, нийгмийн тодорхой үйл явдал, Монгол хүний эрх ашиг хөндөгдөж буй аливаа асуудлыг зөвхөн баримт нотолгоонд тулгуурлан бодит эх сурвалжаас мэдээлэл авч, мэргэжлийн ёсзүйн үүднээс тэнцвэртэй хүргэх зорилготой "Эх сурвалж” нэвтрүүлгийн шинэ дугаар гарчээ.

Энэ удаагийн дугаарт Монгол улсын хэмжээнд цорын ганц зориулалтын буудлагын төв клуб болох ТСТ-ийн маргааныг онцолсон байна. Тодруулбал Буудлагын төв клуб буюу ТСТ-ийн шинэчлэн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн боловч БХТН-ийн төв зөвлөл нэртэй ТББ өнөөдрийг хүртэл төрд хүлээлгэж өгөхөөс татгалзсаар байгаа ажээ.

Социализмын үед Монгол улс буудлагын спортыг хөгжүүлэх, олимпод ажилт гаргах зорилгоор энэхүү Буудлагын төв клубыг Улсын төсвөөс санхүүжүүлэн босгосон гэдгийг холбогдох архивын материалаас болон гэрчүүдтэй нүүр тулан уулзаж тодруулжээ. Мөн 1980 онд Германы талаас бэлэглэсэн эд хогшил, тоног төхөөрөмж элэгдээд дууссан бөгөөд Монгол улсын төсвөөр бий болсон спортын тулгуур бааз ийнхүү бусдын гарт орсон нь буудлагын спортын хөгжилд ихээхэн саад болж буй тухай МУХБ, МУГТ О.Гүндэгмаа ярьсан байна.

Дээрх асуудлыг бодит эх сурвалжаас мэдээлэл авч, тодруулан учир шалтгааныг дэлгэрэнгүй хөндсөн мэргэжлийн ёсзүйтэй, баримт нотолгоотой "Эх сурвалж” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.


1064
  • Ихэр Луу Кино Монгол хэлээр Үзсэн   3532 2014-08-09
  • Ерөнхийлөгч Хятад гэдгээ хүлээн зөвшөөрлөө Үзсэн   2423 2015-09-23
  • Андре Игодаула, Леброн Жеймс хоёрын “бүжиг” Үзсэн   903 2018-06-11
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилчид "Онцгой дэглэмийн үе"-д ажлын байрандаа архи хэрэглэсэн үү Үзсэн   823 2020-03-16
  • АSK-д донтсон охид Үзсэн   1347 2016-04-11
  • Г.Оюун – Авьяас тэтгэвэрт гардаггүй | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1064 2016-10-17
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1359 2015-09-15
  • М.Оюунчимэг: Ерөнхий сайд эмэгтэй гишүүд сургууль, цэцэрлэгийн асуудалд... Үзсэн   687 2019-12-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.