|

Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ)

 
Их төлөв морь мал хөөцөлдөж, амьдралынхаа ихэнх зам мөрийг Хятадруу нүүрс зөөж өнгөрөөсөн нэгэн эрхэм Батлан хамгаалах сайд болоод 2 жил боллоо. Энэ хугацаанд Монголын цэрэг арми овойж оцойх нь битгий хэл Дотоодын цэрэг хэмээх томоохон бүрэлдэхүүнээ татан буулгуулж хог дээр үсэрсэн бол саяхан дэлхийд ямар байгаагаа мэдээд ирлээ. Оросууд энэ удаагийн танкын тэмцээнд 60 ширхэг Т-72 танк бэлдсэн бөгөөд уг тэмцээнд Ангол, Венесуэл, Хятад, Казакстан, Кувейт, Беларус, Энэтхэг, Серб зэрэг олон улсын баг экипаж оролцсон байна.

 

Дэлхийн олон орны цэргийн мэргэжилтнүүдийн шимтэн үздэг "Tank Biathlon World Championship 2014" тэмцээнд манай танкчид оролцоод ирсэн бөгөөд 36 багаас 34 -р байрт орсон "гайхамшигтай" амжилт үзүүллээ.

 

Эрхэм сайд Д.Бат-Эрдэнэ тив алгасан хэсч эгээ л Африкийн дарангуйлагч аятай парад хувцастай Монгол цэргээр бараа болгуулж бооцоо тавьж зугаацан тэнэж байхын оронд цэргийнхээ мэдлэг боловсрол, чадварт анхаарах цаг болсон байна. Эрхэм дэд сайд А.Баттөр Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалж байхын оронд мөн ажилдаа анхаарч найр наадам, зугаа цэнгэлээ багасгах цаг нэгэнт болжээ.

4921
  • Дайныг биш Хайрыг бүтээ (Гайхалтай сурталчилгаа) Үзсэн   1829 2014-08-02
  • Ардын буйдан - 80 саяын уналт Үзсэн   1764 2016-06-23
  • Box office: "Abominable" хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   916 2019-09-30
  • СОЛОНГОСЫН АЛДААГ БИД ДАВТАЖ БОЛОХГҮЙ Үзсэн   988 2020-03-11
  • Ice Top - Үргэлж хамтдаа Үзсэн   2603 2014-07-24
  • “100 АЙЛЫН ТАМ”-ыг зайлуулж чадвал С.Амарсайхан танд насаараа талархаж явъя ! Үзсэн   1098 2018-01-19
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1386 2014-08-14
  • C-Clown - Far Away [Монгол хувилбар~ УнтааХай PoOnChiKeu] Үзсэн   2789 2014-12-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.