|

Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ)

 
Их төлөв морь мал хөөцөлдөж, амьдралынхаа ихэнх зам мөрийг Хятадруу нүүрс зөөж өнгөрөөсөн нэгэн эрхэм Батлан хамгаалах сайд болоод 2 жил боллоо. Энэ хугацаанд Монголын цэрэг арми овойж оцойх нь битгий хэл Дотоодын цэрэг хэмээх томоохон бүрэлдэхүүнээ татан буулгуулж хог дээр үсэрсэн бол саяхан дэлхийд ямар байгаагаа мэдээд ирлээ. Оросууд энэ удаагийн танкын тэмцээнд 60 ширхэг Т-72 танк бэлдсэн бөгөөд уг тэмцээнд Ангол, Венесуэл, Хятад, Казакстан, Кувейт, Беларус, Энэтхэг, Серб зэрэг олон улсын баг экипаж оролцсон байна.

 

Дэлхийн олон орны цэргийн мэргэжилтнүүдийн шимтэн үздэг "Tank Biathlon World Championship 2014" тэмцээнд манай танкчид оролцоод ирсэн бөгөөд 36 багаас 34 -р байрт орсон "гайхамшигтай" амжилт үзүүллээ.

 

Эрхэм сайд Д.Бат-Эрдэнэ тив алгасан хэсч эгээ л Африкийн дарангуйлагч аятай парад хувцастай Монгол цэргээр бараа болгуулж бооцоо тавьж зугаацан тэнэж байхын оронд цэргийнхээ мэдлэг боловсрол, чадварт анхаарах цаг болсон байна. Эрхэм дэд сайд А.Баттөр Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалж байхын оронд мөн ажилдаа анхаарч найр наадам, зугаа цэнгэлээ багасгах цаг нэгэнт болжээ.

4856
  • Звери - Просто такая сильная любовь Үзсэн   884 2016-08-31
  • Хуриман дээр ингэж хөгжилдөөрэй Үзсэн   681 2018-12-07
  • Ван Перси нутагтаа очоод анхны гоолоо хийв Үзсэн   928 2018-02-09
  • Дэггүй хөрш - 27 анги - инээдмийн УСК Үзсэн   1508 2015-02-11
  • NBA Meme Team - Top 5 Үзсэн   1034 2016-04-08
  • АНУ-д “The Hu” хамтлагийн тоглолтыг 300 мянга гаруй хүн үзжээ Үзсэн   749 2019-10-29
  • Дулма Сунрапова шинэ клип гаргалаа Үзсэн   618 2019-10-17
  • Цензургүй яриа - МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үзсэн   3100 2015-03-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.