|

Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлаа

Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлааThe Guardian-ны мэдээлсэнээр Монгол гаралтай тэрс үзэлтэн 20-иод жил хоригдсны эцэст суллагджээ.

 
 

Түүнийг 1996 онд салан тусгаарлах болон тагнан туршсан хэргээр ял тулгажээ. Ялангуяа түүнийг Өвөр Монголыг Хятадаас тусгаарлах гэж оролдсон гэж хэрэг тулгасан юм. Хадаад 15 жилийн ял оноосон бөгөөд 2010 онд тэрээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй болсон бөлгөө. Мөн сонин хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бас нэгэн Монгол гаралтай тэрс үзэлтэн Хятадыннууц  шоронд хоригдож байгаа аж.

Тэрс үзэлтний эхнэр Ксинигийн хэлж буйгаар Хадаатай шоронд зүй бусаар харьцаж байжээ. Хятадын эрх баригчид түүнийг эхнэрээсээ салбал шоронгоос суллана гэж хэд хэдэн удаа амласан байна. Сүүлийн хэдэн жил нэг бус удаа тэрс үзэлтний эхнэр болон хүү Үйлс (Uiles) нар шоронд түүнийг эргэсэн аж.

Amnesty International Хадааг улс төрийн хоригдол гэж тодорхойлж байгаа юм. Европын холбоо болон АНУ  түүний эрүүл мэндийн талаар хэд хэдэн удаа санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Хонг Конгийн хүний эрхийн идэвхтэн Патрик Пүнигийн өгүүлснээр хэдийгээр тэрс үзэлтэнг сулласан ч Хятадын засгийн газар Хадаа болон түүний гэр бүлийг мөрдөж мөшгөхөө зогсоохгүй гэнэ.

Өвөр Монгол нь Хятадын Бүгд Найрамдах Ард улс дотор өөртөө засах эрхтэй бөгөөд Монгол үндэстэнгүүд тус бүс нутгийн 24 сая хүн амын ердөө 17 хувийг л эзэлдэг билээ.

Орчуулсан М.Азжаргал

Орос хэл дээр: http://asiarussia.ru/news/5244/

2784
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   741 2017-05-08
  • ”Kung Fu Panda 3”-ын албан ёсний трейлэр гарчээ Үзсэн   1469 2015-08-06
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   919 2017-07-08
  • Андаа хоёулаа үүрд хамт шүү Үзсэн   958 2015-07-27
  • Хөлийнхөө урт хуруунуудаар “гайхуулав” (видео) Үзсэн   1202 2016-06-03
  • КУБ-ын навчин тамхи яаж хийдэг вэ? Үзсэн   827 2015-06-25
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   957 2015-01-20
  • ТАРАГТАЙ БООВ - Жүжигчин БАТТӨР Үзсэн   821 2017-04-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.