|

Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлаа

Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлааThe Guardian-ны мэдээлсэнээр Монгол гаралтай тэрс үзэлтэн 20-иод жил хоригдсны эцэст суллагджээ.

 
 

Түүнийг 1996 онд салан тусгаарлах болон тагнан туршсан хэргээр ял тулгажээ. Ялангуяа түүнийг Өвөр Монголыг Хятадаас тусгаарлах гэж оролдсон гэж хэрэг тулгасан юм. Хадаад 15 жилийн ял оноосон бөгөөд 2010 онд тэрээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй болсон бөлгөө. Мөн сонин хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бас нэгэн Монгол гаралтай тэрс үзэлтэн Хятадыннууц  шоронд хоригдож байгаа аж.

Тэрс үзэлтний эхнэр Ксинигийн хэлж буйгаар Хадаатай шоронд зүй бусаар харьцаж байжээ. Хятадын эрх баригчид түүнийг эхнэрээсээ салбал шоронгоос суллана гэж хэд хэдэн удаа амласан байна. Сүүлийн хэдэн жил нэг бус удаа тэрс үзэлтний эхнэр болон хүү Үйлс (Uiles) нар шоронд түүнийг эргэсэн аж.

Amnesty International Хадааг улс төрийн хоригдол гэж тодорхойлж байгаа юм. Европын холбоо болон АНУ  түүний эрүүл мэндийн талаар хэд хэдэн удаа санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Хонг Конгийн хүний эрхийн идэвхтэн Патрик Пүнигийн өгүүлснээр хэдийгээр тэрс үзэлтэнг сулласан ч Хятадын засгийн газар Хадаа болон түүний гэр бүлийг мөрдөж мөшгөхөө зогсоохгүй гэнэ.

Өвөр Монгол нь Хятадын Бүгд Найрамдах Ард улс дотор өөртөө засах эрхтэй бөгөөд Монгол үндэстэнгүүд тус бүс нутгийн 24 сая хүн амын ердөө 17 хувийг л эзэлдэг билээ.

Орчуулсан М.Азжаргал

Орос хэл дээр: http://asiarussia.ru/news/5244/

3048
  • Танайд хоноё - Зава Дамдин Ринбүчи Осгонбаяр Үзсэн   1997 2017-03-13
  • “Тоть”-той хамтарч дуулдаг Бразил залуу Үзсэн   1046 2017-05-12
  • Б.Ихэрсувд – Эелдэг төрх, этгээд хоолой | 1-р шат | Дугаар 4 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   2359 2016-09-26
  • Хэрхэн хуурамч хуудас нээж олон лайктай болгоод хэдэн цаасанд зарах вэ? Үзсэн   882 2016-01-25
  • “Сэлэм “С.Бямбацогтын хэргийг прокурорт шилжүүллээ Үзсэн   995 2018-04-06
  • Welcome to mongolia Үзсэн   914 2015-07-29
  • Олон сая хүнийг уйлуулсан бичлэгүүд Үзсэн   1400 2015-08-20
  • Тэйлор Свифтын шинэ клип дээд амжилт тогтоов (видео) Үзсэн   1557 2015-05-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.