|

Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлаа

Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлааThe Guardian-ны мэдээлсэнээр Монгол гаралтай тэрс үзэлтэн 20-иод жил хоригдсны эцэст суллагджээ.

 
 

Түүнийг 1996 онд салан тусгаарлах болон тагнан туршсан хэргээр ял тулгажээ. Ялангуяа түүнийг Өвөр Монголыг Хятадаас тусгаарлах гэж оролдсон гэж хэрэг тулгасан юм. Хадаад 15 жилийн ял оноосон бөгөөд 2010 онд тэрээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй болсон бөлгөө. Мөн сонин хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бас нэгэн Монгол гаралтай тэрс үзэлтэн Хятадыннууц  шоронд хоригдож байгаа аж.

Тэрс үзэлтний эхнэр Ксинигийн хэлж буйгаар Хадаатай шоронд зүй бусаар харьцаж байжээ. Хятадын эрх баригчид түүнийг эхнэрээсээ салбал шоронгоос суллана гэж хэд хэдэн удаа амласан байна. Сүүлийн хэдэн жил нэг бус удаа тэрс үзэлтний эхнэр болон хүү Үйлс (Uiles) нар шоронд түүнийг эргэсэн аж.

Amnesty International Хадааг улс төрийн хоригдол гэж тодорхойлж байгаа юм. Европын холбоо болон АНУ  түүний эрүүл мэндийн талаар хэд хэдэн удаа санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Хонг Конгийн хүний эрхийн идэвхтэн Патрик Пүнигийн өгүүлснээр хэдийгээр тэрс үзэлтэнг сулласан ч Хятадын засгийн газар Хадаа болон түүний гэр бүлийг мөрдөж мөшгөхөө зогсоохгүй гэнэ.

Өвөр Монгол нь Хятадын Бүгд Найрамдах Ард улс дотор өөртөө засах эрхтэй бөгөөд Монгол үндэстэнгүүд тус бүс нутгийн 24 сая хүн амын ердөө 17 хувийг л эзэлдэг билээ.

Орчуулсан М.Азжаргал

Орос хэл дээр: http://asiarussia.ru/news/5244/

3038
  • Jujigchin Altanshagai & Duuchin Naagii Chubby Bunny Үзсэн   1223 2017-04-18
  • Мөстэй ус асгуулж байгаад газар дээрээ нас барсан залуу Үзсэн   1501 2014-10-30
  • Цензургүй яриа-Багш Ц.Мөнхтуяа оролцлоо Үзсэн   1067 2018-11-13
  • 70 удаагийн хагалгааны дараа шинэ нүүртэй болжээ Үзсэн   1177 2015-11-18
  • Эдгээр гадаад бяцхан хүүхдүүдэд монгол хэл зааж өгчээ. Тэд монголоор мэндэлж, тоолж, дуулж байна Үзсэн   1567 2014-08-07
  • Хятад өттэй мандарин - Бичлэг Үзсэн   4072 2014-12-15
  • Авьяас, нөр их хөдөлмөр, асар их сэтгэлийн тэнхээ, хичээл зүтгэл... Үзсэн   1251 2015-10-12
  • Kanye West vs Freddie Mercury... Үзсэн   1077 2015-09-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.