|

Лондонгийн металийн биржийн шаардлагыг хангасан зэс үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгоос жилд 10 мянган тн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай "Ачит ихт” компани нээлтээ хийлээ. Евро стандартын сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон, орчин үеийн гидрометаллургийн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн шаардлагыг бүрэн хангажээ. Шинэ үйлдвэр нь SX-EW технологоор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ технолог нь дэлхий даяар 1980-аад оноос эрчтэй хөгжсөн, эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй технологт тооцогддог. Дэлхийдээр үйлдвэрлэгдэж байгаа бүх зэсний 20 хувийг ийм аргаар үйлдвэрлэдэг байна. Ачит ихт компаний хувьд 56 мянган тонн хүдрийн нөөцтэй. Жилд улсад оруулах ашгаа 16,6 тэр бум төгрөг байхаар тооцож байна. "Ачит-Ихт” компани 6 сарын 25-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, 7-р сарын 10-нд анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Одоогийн байдлаар техник технологи, үйлдвэрлэлийн процессоо жигдрүүлээд явж байна. Ижил төстэй үйлдвэрийн хувьд АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин” үйлдвэр мөн овоолгоос исэлдсэн хүдрийг нь сорчлон авч, дээрх технологиор жилд 2500 гаруй тонн зэс боловсруулдаг. Тэгвэл "Ачит ихт” компани ирээдүйд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
2661
  • Лифтэнд нохойтой суухдаа болгоомжтой баймаар юм байна даа! Үзсэн   1688 2014-08-05
  • Ким Кардашиан охиноо мартав (video) Үзсэн   1400 2014-10-06
  • МОНГОЛЫН ТУХАЙ ФРАНЦЫН ТЕЛЕВИЗЭЭР... Үзсэн   905 2016-12-02
  • 96 см тойргийн бэлхүүстэй байсан 71 хүртлээ нарийссан Үзсэн   912 2015-12-07
  • Янзаган хүрээ I Финал I Авьяаслаг Монголчууд 2015 Үзсэн   1695 2015-12-14
  • Энэ залуу яаж ингэж машины дууг гаргаж байна хэхэ...Үнэхээр ян... Үзсэн   2665 2014-08-01
  • Thunder & Bilgang - Bi chinii naiz zaluu baij bolhuu? Үзсэн   721 2019-11-21
  • Аавтайгаа дасгал хийж буй өхөөрдөм бяцхан охин Үзсэн   2265 2014-07-30
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.