|

Лондонгийн металийн биржийн шаардлагыг хангасан зэс үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгоос жилд 10 мянган тн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай "Ачит ихт” компани нээлтээ хийлээ. Евро стандартын сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон, орчин үеийн гидрометаллургийн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн шаардлагыг бүрэн хангажээ. Шинэ үйлдвэр нь SX-EW технологоор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ технолог нь дэлхий даяар 1980-аад оноос эрчтэй хөгжсөн, эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй технологт тооцогддог. Дэлхийдээр үйлдвэрлэгдэж байгаа бүх зэсний 20 хувийг ийм аргаар үйлдвэрлэдэг байна. Ачит ихт компаний хувьд 56 мянган тонн хүдрийн нөөцтэй. Жилд улсад оруулах ашгаа 16,6 тэр бум төгрөг байхаар тооцож байна. "Ачит-Ихт” компани 6 сарын 25-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, 7-р сарын 10-нд анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Одоогийн байдлаар техник технологи, үйлдвэрлэлийн процессоо жигдрүүлээд явж байна. Ижил төстэй үйлдвэрийн хувьд АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин” үйлдвэр мөн овоолгоос исэлдсэн хүдрийг нь сорчлон авч, дээрх технологиор жилд 2500 гаруй тонн зэс боловсруулдаг. Тэгвэл "Ачит ихт” компани ирээдүйд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
2501
  • Хятадад урсдаг шат цөмөрч нэгэн ээж амиа алджээ Үзсэн   1860 2015-07-29
  • Бүсгүйчүүд сэтгэл судлаач Б.Ууганцэцэг Үзсэн   2562 2014-07-17
  • "All in" киноны дуунд дуртай л биз дээ, тэгвэл Монгол орчуулгатай нь хүргэж байна Үзсэн   672 2017-08-02
  • Бригада 1 анги Үзсэн   1010 2015-01-09
  • Энэ онд Селфи гар 12 хүнийг “цааш нь харуулжээ” Үзсэн   2229 2015-09-24
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах нь таны амь насны баталгаа болно Үзсэн   340 2018-12-10
  • 3 настай охин үлгэрийг солиоруулж байна ... Үзсэн   823 2016-11-10
  • Эрчүүдийн хэр хөнгөмсгийг туршжээ /Бичлэг/ Үзсэн   1324 2015-05-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.