|

Лондонгийн металийн биржийн шаардлагыг хангасан зэс үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгоос жилд 10 мянган тн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай "Ачит ихт” компани нээлтээ хийлээ. Евро стандартын сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон, орчин үеийн гидрометаллургийн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн шаардлагыг бүрэн хангажээ. Шинэ үйлдвэр нь SX-EW технологоор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ технолог нь дэлхий даяар 1980-аад оноос эрчтэй хөгжсөн, эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй технологт тооцогддог. Дэлхийдээр үйлдвэрлэгдэж байгаа бүх зэсний 20 хувийг ийм аргаар үйлдвэрлэдэг байна. Ачит ихт компаний хувьд 56 мянган тонн хүдрийн нөөцтэй. Жилд улсад оруулах ашгаа 16,6 тэр бум төгрөг байхаар тооцож байна. "Ачит-Ихт” компани 6 сарын 25-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, 7-р сарын 10-нд анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Одоогийн байдлаар техник технологи, үйлдвэрлэлийн процессоо жигдрүүлээд явж байна. Ижил төстэй үйлдвэрийн хувьд АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин” үйлдвэр мөн овоолгоос исэлдсэн хүдрийг нь сорчлон авч, дээрх технологиор жилд 2500 гаруй тонн зэс боловсруулдаг. Тэгвэл "Ачит ихт” компани ирээдүйд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
2771
  • "Хурд" хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл "Хатан эрдэнэ" Үзсэн   2830 2014-12-27
  • Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй Үзсэн   881 2019-03-19
  • “Каннын арслангууд 2014”-ийн “Гар утас”-ны төрөлд шалгарсан шилдэг рекламууд Үзсэн   1154 2015-01-06
  • Цензургүй яриа - Жүжигчин Ц.Алдармаа Үзсэн   1730 2016-01-05
  • Аав нь нас барсан охиныхоо зүрхний цохилтыг сонсов. Үзсэн   758 2018-06-21
  • 50 саяын уналт - Боролдой, Билгүүн Үзсэн   1981 2015-12-08
  • Ажилтнуудаа зодсон банкны даргыг халжээ Үзсэн   1650 2016-06-22
  • Учиртай урилга - Жүжигчин Алдармаа Үзсэн   1789 2016-04-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.