|

Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ)

 
Их төлөв морь мал хөөцөлдөж, амьдралынхаа ихэнх зам мөрийг Хятадруу нүүрс зөөж өнгөрөөсөн нэгэн эрхэм Батлан хамгаалах сайд болоод 2 жил боллоо. Энэ хугацаанд Монголын цэрэг арми овойж оцойх нь битгий хэл Дотоодын цэрэг хэмээх томоохон бүрэлдэхүүнээ татан буулгуулж хог дээр үсэрсэн бол саяхан дэлхийд ямар байгаагаа мэдээд ирлээ. Оросууд энэ удаагийн танкын тэмцээнд 60 ширхэг Т-72 танк бэлдсэн бөгөөд уг тэмцээнд Ангол, Венесуэл, Хятад, Казакстан, Кувейт, Беларус, Энэтхэг, Серб зэрэг олон улсын баг экипаж оролцсон байна.

 

Дэлхийн олон орны цэргийн мэргэжилтнүүдийн шимтэн үздэг "Tank Biathlon World Championship 2014" тэмцээнд манай танкчид оролцоод ирсэн бөгөөд 36 багаас 34 -р байрт орсон "гайхамшигтай" амжилт үзүүллээ.

 

Эрхэм сайд Д.Бат-Эрдэнэ тив алгасан хэсч эгээ л Африкийн дарангуйлагч аятай парад хувцастай Монгол цэргээр бараа болгуулж бооцоо тавьж зугаацан тэнэж байхын оронд цэргийнхээ мэдлэг боловсрол, чадварт анхаарах цаг болсон байна. Эрхэм дэд сайд А.Баттөр Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалж байхын оронд мөн ажилдаа анхаарч найр наадам, зугаа цэнгэлээ багасгах цаг нэгэнт болжээ.

4959
  • Ger bul X Tuts Үзсэн   2049 2014-08-09
  • Дуучин Сэлэнгэ - "Цасан охин" /New video/ Үзсэн   1683 2015-12-14
  • Гайхамшигт Тедди Риньегийн супер ялалтууд Үзсэн   1075 2015-08-28
  • Усан бөмбөлөг агаарт хөлдөх агшин Үзсэн   1682 2014-11-27
  • Нүд минь юу харчваааааааа Үзсэн   1427 2015-06-02
  • [Монгол Тулгатны 100 эрхэм] - С.Нарангэрэл Үзсэн   2924 2014-07-15
  • Ертөнцийн тайвшралыг олж болох дэлхийн сонгодог төгөлдөр хуурын 10 аяз Үзсэн   2070 2015-11-09
  • Б.Маралжингоо "Childish Gambino - This is America" Яг түүн шиг 2019 Үзсэн   585 2019-05-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.