|

Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ)

 
Их төлөв морь мал хөөцөлдөж, амьдралынхаа ихэнх зам мөрийг Хятадруу нүүрс зөөж өнгөрөөсөн нэгэн эрхэм Батлан хамгаалах сайд болоод 2 жил боллоо. Энэ хугацаанд Монголын цэрэг арми овойж оцойх нь битгий хэл Дотоодын цэрэг хэмээх томоохон бүрэлдэхүүнээ татан буулгуулж хог дээр үсэрсэн бол саяхан дэлхийд ямар байгаагаа мэдээд ирлээ. Оросууд энэ удаагийн танкын тэмцээнд 60 ширхэг Т-72 танк бэлдсэн бөгөөд уг тэмцээнд Ангол, Венесуэл, Хятад, Казакстан, Кувейт, Беларус, Энэтхэг, Серб зэрэг олон улсын баг экипаж оролцсон байна.

 

Дэлхийн олон орны цэргийн мэргэжилтнүүдийн шимтэн үздэг "Tank Biathlon World Championship 2014" тэмцээнд манай танкчид оролцоод ирсэн бөгөөд 36 багаас 34 -р байрт орсон "гайхамшигтай" амжилт үзүүллээ.

 

Эрхэм сайд Д.Бат-Эрдэнэ тив алгасан хэсч эгээ л Африкийн дарангуйлагч аятай парад хувцастай Монгол цэргээр бараа болгуулж бооцоо тавьж зугаацан тэнэж байхын оронд цэргийнхээ мэдлэг боловсрол, чадварт анхаарах цаг болсон байна. Эрхэм дэд сайд А.Баттөр Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалж байхын оронд мөн ажилдаа анхаарч найр наадам, зугаа цэнгэлээ багасгах цаг нэгэнт болжээ.

4878
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4041 2014-07-19
  • Амьдралын жинхэнэ баатрууд Үзсэн   1122 2015-10-16
  • Эмэгтэй хүн бохь зажлахдаа :)) Үзсэн   1131 2015-12-16
  • Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE” Үзсэн   827 2022-09-23
  • Н.Түвшинбаярын хүү Т.Манлай: Аав аа, сайн байна Үзсэн   1854 2014-09-25
  • Н.Энхбаяр: Монгол хүнээ их саналаа, ард түмнээ их саналаа (Видео) Үзсэн   1420 2014-10-10
  • NB and SALLY: Жүжигчин Б.Тамир оролцлоо Үзсэн   2563 2014-08-29
  • Сэлэнгэ Солонго хоёрын яриа бусдад бэлгийн боловсрол олгоно л гэнэ шүү Үзсэн   1088 2017-03-30
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.