|

Жижи Хадидын сонирхолтой амьдрал


Өдгөө залуусын зүрх сэтгэлийг эзэмдэн, өөртөө соронзон адил таmаад байгаа алдартай залуу модель Жижи Хадид (Gigi Hadid)-ийн амьдралын сонин хачин, сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэлээ. Та бүхэн доор мэдээллээс шүтэн биширдэг модель бүсгүйн амьдралтай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. 

Түүний жинхэнэ нэрийг Жижи гэдэггүй

Ихэнхи олны танил уран бүтээлчид, эцэг эхээс заяасан нэрээ өөрчилж, илүү сонсголонтой, сайхан нэрээр өөрчилсөн байдаг. Жижи Хадидын хувьд ч гэсэн, тэрээр өөрийн нэрийг өөрчилсөн ажээ. Учир нь олон улсаар явах, тайзан дээр гарахад түүний нэрийг дуудахад ихээхэн хүндрэлтэй, хэцүү байснаас нэрээ өөрчилсөн байна. Түүний жинхэнэ нэрийг Хелена Ноура Хадид (Jelena Noura Hadid) гэдэг ажээ. Жижи хэмээх нэр нь түүний өхөөрдөж дууддаг нэг гэнэ. 

Нэг л өдөр тэрээр дэлхий дахинаа алдартай, үзэсгэлэнтэй модель болсон юм. Бид түүнийг саяханаас л загвар өмсөж, удалгүй нэрд гарсан хэмээн санаж байсан. Тэрээр 17 наснаасаа эхлэн загвар өмсөж эхэлжээ. Гэвч хамгийн анх, 2 настай байхдаа алдарт "Guess" брэндийн нүүр царай болсон аж. 

Багаасаа л моделийн карьераа эхлүүлсэн

Спортоор хичээллэх дуртай

Жижигийн хувьд, тэрээр дасгал хийх маш дуртай. Хоолны дэглэмд төдийлөн ач холбогдол өгдөггүй болохоор аль болох хөдөлгөөнтэй байж, бие галбираа хадгалдаг. Чөлөөт цагаараа морь унах, воллейбол тоглох, хөнгөн атлетикаар хичээллэх, боксоор хичээллэх  зэргээр жингээ барьдаг байна. Сүүлийн үед, маш шахуу цагийн хувиартай ажиллаж байгаа учраас дасгал хийх цаг төдийлөн гарахгүй байгаа гэнэ.

Спортоор хичээллэх дуртай
Түүний мэргэжил

Жижигийн хувьд тэрээр, Нью-Йорк хотын сургуульд, "Гэмт хэргийн сэтгэл судлал" мэргэжлээр суралцдаг гэнэ. Түүний дотоод хүн нь үнэхээр л чанга хатуу хүн байдаг бололтой шүү. Хэн хүний судлаад, суралцаад байдаггүй мэргэжилдээ ихээхэн дуртай гэнэ. Мөн моделийн хажуугаар мэргэжлээрээ ажлаад үзэх сонирхолтой байна. Үргэлж гэмт хэрэгтнүүдтэй тулж, харьцна гэдэг аюултай, бас их дарамттай мэргэжил шүү.

Түүний мэргэжил
Гоо үзэсгэлэнгийн нууц

Түүний ажил мэргэжил, амьдралтай нүүр будалт салшгүй холбоотой. Та түүнийг анзаарч байсан бол нүүр, болон хувцаслалт нь хоорондоо үнэхээр сайхан нийцдэг шүү дээ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнийг сайтар судалж, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог байна. Хамтран ажилладаг брэндүүдийн бүтээгдэхүүнээс "Maybelline"-ийг сонгон хэрэглэдэг аж. 

Гоо үзэсгэлэнгийн нууц
Байнгын сонголт

Тэрээр маш олон загварын шоу, үйл ажиллагаанд оролцож, төрөл бүрийн гайхалтай хувцаснуудыг өмсдөг ч хар бариу өмднөөс хэзээ ч татгалздаггүй гэнэ. Учир нь түүн дээр бүхий л хувцас маш сайхан зохицдог юм. 

Байнгын сонголт
Түргэн хоолноос айдаггүй

Тэрээр хэзээ ч, хоолны дэглэмд баригддаггүй гэнэ. Хүссэн үедээ түргэн хоолыг идэж, аль болох хоолоо сойдоггүй аж. Харин түүний оронд идэвхитэй дасгал хөдөлгөөн хийснээр жингээ барих боломжтой болдог байна. Мөн амралтынхаа өдрөөр гэр бүлийн хамтаар ресторанд хооллох дуртай гэнэ. 

Түргэн хоолноос айдаггүй
Түүний эцэг, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн

Жижигийн аав Moхаммeд Хадид (Mohamed Hadid), Израиль улсын нийслэл Назарет хотод төрсөн. Өдгөө тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг юм. Жижи хүүхэд байхдаа Палестинд амьдардаг байсан бөгөөд түүндээ их дургүй байсан аж. Учир нь түүний төрсөн нутаг хэзээ ч моделийн каррьераар амжилтанд хүрэх боломжгүй юм.

Түүний эцэг, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн
Дуучин залууст "нугасгүй"

Үзэсгэлэнтэй модель бүсгүй, үргэлж л дуучин залуустай болзож, нэр холбогдож явдаг. Түүний болзож байсан залуусыг дурдвал, Авсралийн дуучин Коди Симпсон (Cody Simpson), дуучин, жүжигчин Жо Жонас (Joe Jonas), "One Direction" хамтлагийн хуучин гишүүн Зейн Малик (Zayn Malik) нар юм. Саяхан болсон "Met Gala" наадамд хосууд ёслол төгөлдөр оролцсон боловч, түүнээс төд удалгүй салж, хоёр тийш болцгоосон юм. 

Дуучин залууст "нугасгүй"
Хорвоогийн хамгийн сайн эгч

Жижи айлын том охин билээ. Түүний дүүг Бэлла Хадид (Bella Hadid) гэдэг. Өдгөө эгчийн адил загварын салбарт хүч сорьж яваа авьяаслаг залуу модель юм. Эгч дүүс бүхий л цагийг хамтдаа өнгөрүүлж, маш дотно байдаг аж. Загварын тайзны ард нэгнээ зоригжуулж, бүхий л зүйлд хамтарч ажилладаг байна. 

Хорвоогийн хамгийн сайн эгч
Кардашьяны гэр бүлийн гишүүн болохоо шахсан нь

Тэрээр Крис Женнер (Chris Jenner) буюу өдгөө Кайтлин Женнер (Caitlyn Jenner)-ын охидтой үнэхээр сайхан харилцаатай байдаг. Жижигийн хойд эцэг Дэвид Фостер (David Foster), Кайтлин Женнер нар Америкийн ая зохиогч, жүжигчин Линда Томпсон (Linda Thompson)-той гэрлэж байжээ. Тэдний харилцаа мөн л ярвигтай байгаа биз. 

Кардашьяны гэр бүлийн гишүүн болохоо шахсан нь
Гэр амьтай нэгэн

Олны танил алдартай бүсгүйчүүдийг үргэлж л шоу, зугаа цэнгээн хөөдөг гэвэл буруу юм. Гэвч иймэрхүү амьдралаар амьдардаг бүсгүйчүүд маш олон билээ. Харин Жижигийн хувьд, тэрээр гэр амьтай гэнэ. Аль болох гэртээ ихэнх цагийг өнгөрүүлж, амрахыг илүүд үздэг байна. Учир нь завгүй ажлын хувиараас шалтгаалан, тэр бүрийд амрах, гэртээ байх цаг зав хомс аж.

Гэр амьтай нэгэн
Мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийнэ...

Тэрээр хүүхэд байхдаа гэр бүлийн хамд Палестинд нэгэн мүе амьдарч байсан. Харин дараахан Калифорни мужид нүүн ирж, хэсэг амьдарсан аж. Гэвч тэрээр өөрийн загварын карьераа эхлүүлэхийн тулд, Нью-Йорк хот руу нүүн суурьшсан гэнэ. Энэхүү сонголт нь түүнийг өдгөө нэр алдарт хүргэхэд тус дэм болсон билээ.

Тэрээр Голланд болон Палестин гаралтай

Жижигийн аав Moхаммeд Хадид, Израиль улсын нийслэл Назарет хотод төрсөн билээ. Тиймдээ ч гэр бүл бүгд Ислам шашинтай. Магадгүй үүнд эцгийх нь гарал нөлөөлсөн болов уу. Жижи энэ талаараа төдийлөн дэлгээд байдаггүй. Өсөж төрсөн орчин нь тийм байхад арга ч үгүй биз ээ. Харин ээж нь Голланд гаралтай гэнэ. 

Тэрээр Голланд болон Палестин гаралтай
Туршлагатай моделийн айдас

Хамгийн хачирхалтай нь тэрээр өнөөг хүртэл тайзнаас айх айдастай гэнэ. Тайзан дээр гарах бүртээ анх гарч байгаа мэт маш ихээр сандалч, догдолдог гэнэ. Учир нь түүнийг хүлээж байгаа, үзэж байгаа хүмүүст өөрийн сандарсан байдлаа харуулах, элдэв алдаа гаргахаас болгоомжилдогтой холбоотой. 

1030
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.