|

Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино

Бага байхдаа киноны үеэр насанд хүрэгчдэд зориулсан хэсэг гарахад та яадаг байсан бэ? Нүүрээ гараараа дарж магадгүй хуруун завсраараа сэм хардаг байсан нь нууц биш. Кино ертөнцөд эцэг эхийнхээ дэргэд үзэхээс ч санаа зовмоор олон кино бий. Тухайлбал Ted, 40 Year Old Virgin, Shame, Boogie Nights, Bruno, Secretary, Precious, Bridesmaids гээд дундаршгүй.

Тэгвэл эцэг эхийнхээ дэргэд үзэхэд ичиж санаа зовмоор гэж үзэн хамгийн их нэрлэсэн арван киног хүргэе.

10. Under the Skin (2013)


Scarlett Johansson – ийн тоглосон энэ кино төсвөө нөхөж чадаагүй ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Кинонд хүний арьс нөмрөн дэлхийтэй танилцаж байгаа харь гарагийн амьтны тухай гардаг. Тэрээр шөнө болгон ганц бие эрчүүдийг хоргоон хүслээ хангачихаад арьсыг нь цуглуулах болно.

9. Black Swan (2010)


Хунт нуур бүжгийн жүжгээс сэдэвлэсэн Black Swan кино зүгээр ч нэг үзээд өнгөрөх бүтээл биш. Дүрүүдийн сонголт болгоноос хүний мөн чанар, төгс төгөлдөр байхын хүслэн, дотоод ухамсар дахь эмгэг зэрэг олон зүйлийг ойлгоно. Ганцаараа л үзэх хэрэгтэй.

8. Gone Girl (2014)


Сонирхолтой өрнөлийг бараан өнгө аяс, уран хийцтэй хослуулахдаа гарамгай David Fincher – ийн найруулсан энэ киноноос зөвхөн Би гэдэг цуцашгүй амин чанарыг томруунаар харах болно. Энэ эго үзэл нь гэр бүлийн харилцааг хүртэл аминч хүслээ хангах талбар, хүйтэн тооцоо, өөрөөсөө урвасан жүжиглэлт болгон хувиргадаг. Via Гэрэг сэтгүүл

7. Basic Instinct (1992 & 2006)


Нэрт жүжигчин Sharon Stone – ийн тоглосон хамгийн алдартай кино бол Basic Instinct юм. Гаж зуршилтай ч үзэсгэлэн төгс алуурчин эмэгтэйтэй учирсан мөрдөгчийн амьдрал ээдрээтэй ч бас амттай. Ялангуяа 1992 онд гарсан анхны ангийг нь ярих ч юм биш.

6. Magic Mike XXL (2012 & 2015)


Тайчигч залуусын түүхийг өгүүлсэн сонирхолтой киноны нэг бол Magic Mike юм. Channing Tatum – ын гол дүрд тоглосон кинонд тэрээр булчинлаг сайхан цээжтэй болох гэж зураг авалттай өдөр болгон хүндийн өргөлтөөр хичээллэж, цээжнийхээ үсийг ваксдуулж байсан гэнэ.

5. American Pie (1999 – 2012)


Өсвөр насныхны бэлгийн амьдралыг хошин хэлбэрээр харуулсан American Pie кино ертөнцийн шуугиан тарьсан бүтээлийн нэг. Хэдийгээр арилжааны чиглэлийн тааруухан кино болсон гэж үздэг ч хөндсөн сэдэв нь хүмүүсийн сонирхлыг их татдаг.

4. The Girl With the Dragon Tattoo (2011)


Daniel Craig болон Rooney Mara нарын гол дүрд нь тоглосон энэ кинонд 40 жилийн өмнө сураггүй алга болсон эмэгтэйн учир битүүлэг хэргийг мөрддөг. Rooney Mara – ийн дүрдээ орсон хувьсал үнэхээр гайхалтай. Кинонд олны өмнө гаргамааргүй гаж хэсэг нэлээн бий.

3. The Wolf of Wall Street (2013)


Jordan Belfort – ийн бодит амьдралаас сэдэвлэсэн кинонд мөнгөөр худалдаж авч болдог болдоггүй зүйлсийн тухай өгүүлдэг ч нөгөө талаараа эцэг эхтэйгээ үзэхээс санаа зовмоор киноны нэг юм. Тиймээс чимээгүйхэн үзсэн нь дээр.

2. 50 Shades of Grey (2015)


Английн зохиолч E. L. James – ийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн кино ном шигээ гоё болоогүй ч үргэлжлэлийг нь хүлээсэн маш олон хүн бий. Киног үзсэн хүмүүст гол дүрийн жүжигчдийн гаргасан хайр дурлалын нууцлаг бас өвөрмөц харилцааг мэдэрч үзэхийг хүссэн гэдгээ нуудаггүй.

1. The Human Centipede (2009 – 2015)


Ихэнх хүмүүс энэ киног дутуу үзсэн байдаг. Учир нь сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөхүйц дэндүү аймшигтай кино юм. Ямарсайндаа л киног үзээд айсан хүмүүст туслах зорилгоор театрын гадна түргэн тусламжийнхныг байлгасан байхав дээ.

4469
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.