|

Л.Болд: Хөргөгчтэй хөргөгчгүйгээр нь ялгаварлаж хүүхдийн мөнгө олгож болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжид орлогын албан татварыг 1 хувь болгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Татвар нь 1 хувь байдаг улс орон хаана байгаа юм. Та нар ард түмэндээ хайртай юм бол нэг мөр 0 болгочихооч. Тэгээд бизнес эрхэлж байгаа хүмүүсээ ялгаварлан гадуурхаад дөрвөн салбарыг л энэ 1 хувийн хуульд хамруулна гэнэ. Ингэж ялгаварлан гадуурхаж яах гээд байгаа юм.

Өнөөдөр МАН өмнөх Засгийн газар, УИХ-ын хийсэн бүхнийг болиулаад, ард түмнээ ялгаварлан гадуурхах зүйл л хийж байна шүү дээ. Хөргөгчтэй айлын хүүхдэд мөнгө олгохгүй, хөргөгчгүй бол олгоно гээд ялгаварлаж байна. Хөөрхий хуруу хумсаа хугалан байж гэрээ тохижуулаад гэр цэцэрлэг ажиллуулсан хүмүүсийг та нар болиуллаа. Гэр цэцэрлэгээ боль. Та нар хүн биш. Танай цэцэрлэгт хүн явах шаардлагагүй гээд болиулчихлаа” хэмээв.


1133
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.