|

Жинхэнэ сүүн гол урсжээ

Америкийн Индиана мужийн Типтон хот дахь Park 100 Foods хүнсний үйлдвэрийн шугам задарсны улмаас мянга гаруй литр сүү гадагшаа урссан байна. Уг сүүн урсгал орон нутгийн Цицеро Крик голтой нийлж, жинхэнэ утгаараа сүүн гол мэт болсон аж.

Болсон явдлын хор хохирлыг засч залруулахад орон нутгийн эрх баригчдын зүгээс бараг нэг хоног гаруй хугацаанд яаралтай арга хэмжээ зохион байгуулах ажиллагаа шаардагдсан тухай  Yahoo! мэдээлжээ.

Орон нутгийн байгаль хамгаалагчид гол руу урсаж буй сүүнд шүүлтүүр болгох зорилгоор хэдэн арван сүрлэн бухлыг хаалт хийн ашигласан байна. Ийнхүү Цицеро Крик гол сүүтэй холилдсон 53 мянган литр усаа алдахад хүрээд байгаа аж.

Сүү голын устай холилдсон явдал хүрээлэн буй орчинд аюул учруулахгүй хэмээн орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 


2055
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1434 2015-06-18
  • "Дэгжин гүнж"-ийн ээлжит нэгэн элийрэл Үзсэн   2265 2015-03-10
  • Гайхалтай бүжиг Үзсэн   2344 2014-07-23
  • Бритни унасан ч дуугаа дуулсаар Үзсэн   1744 2015-05-07
  • Ц.Намуун: Би нүүрээ будахад туршлага дутсанаас гоо сайхны хагалгаанд орсон гэх яриа гарсан Үзсэн   1371 2015-08-17
  • Шумуул хүний цусыг хэрхэн сордог вэ? Үзсэн   2138 2014-07-18
  • Коби Брайнтын нисдэг тэрэг осолдох үеийн бичлэг ил боллоо Үзсэн   1120 2020-01-27
  • "Адидас" Мессид цагаан алтаар бүтээсэн пүүз бэлэглэжээ Үзсэн   1344 2016-01-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.