|

“GUYS” хамтлагийн А.Төгсбаярын 20 жилийн ойдоо зориулсан бэлэг

 

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зай, үзэгч, сонсогчтой "GUYS” хамтлаг энэ жил 20 "насныхаа” ойтой золгож байна. Тэртээ 1997 онд "Хөөрхөн охин”, "Эмзэгхэн хайр”, "Хайрын бүжиг” зэрэг дуунуудаараа алдаршиж, өнөөг хүртэл сонсогчдынхоо хайртай уран бүтээлчдийнх тоонд зүй ёсоор орсоор яваа тус хамтлагийн гишүүд 20 жилийн ойдоо өөрсдийн бие даасан уран бүтээлээр бэлэг бариад эхэлчихжээ.

Хамтлагийн гишүүн М.Мягмар өөрийн бүтээлээ үзэгч олондоо хүргээд байгаа бол энэ долоо хоногоос эхлэн А.Төгсбаярын "Орчлонг чимсэн цэцэг” хэмээх бие даасан уран бүтээл үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна. Цацагдаж эхэлсэн даруйдаа л сонсогчдоосоо магтаалын үг хүртэж буй тус дууны үг, аяыг А.Төгсбаяр өөрөө зохиожээ. Нэг өдрийн дотор таван мянган хүнд цахимаар хүрсэн тус уран бүтээлийн араас дахин хэд хэдэн уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэнэ гэдгийг дуучны зүгээс сонсогчдодоо дуулгаж байна.

 

1152
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.