|

Монголчуудын YOUTUBE-ээс хамгийн их сонссон дуу “SHAPE OF YOU“

График дизайн, тоон үзүүлэлтээр мэргэшсэн The Pudding вебсайт дэлхийн 3,000 хотод оршин сууж буй хүмүүсийн дуртай дуунуудаас бүрдсэн газрын зургийг гаргажээ. Тодруулбал тэд дэлхий даяар 2017 оны арванхоёрдугаар сард Youtube сувгаар хамгийн их сонссон дуунуудыг цуглуулж, хөгжмийн интерактив газрын зураг бүтээсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар манай улсын иргэдийн хамгийн дуртай уран бүтээлчээр дуучин Эд Ширан шалгараад байна. Бүр тодруулбал Монгол улсад Эд Шираны "Shape of You" дууг хамгийн их буюу нийт 656,102 удаа сонсчээ.


Сонирхуулахад "Shape of You" зөвхөн Монголд төдийгүй Судан, Непал улсад тэргүүлсэн байна. Мөн Эд Шираны "Perfect" нэртэй дуу Их Британи, Канад, Австрали, Дани, Швед зэрэг орнуудын хамгийн дуртай дуугаар тодорсон гэдгийг The Pudding мэдээллэжээ.

Харин АНУ-ын Өмнөд ба Баруун дунд хэсэгт рэппер Lil Pump-ын "Gucci Gang" дууг хамгийн ихээр сонссон бол Баруун эрэг орчимд дуучин Камила Кабеллогийн "Havana" дуу тэргүүлсэн байна. Тэгвэл Өмнөд-Солонгос улсад Red Velvet-ийн "Peek-A-Boo" гэх синглийг хамгийн ихээр сонсчээ.

Та энэхүү газрын зургийг бүтнээр нь эндээс хараарай.

Монголчуудын YOUTUBE-ээс хамгийн их сонссон дуу

 
 
 
 
 


1270
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.