|

Тоглоомчдод зориулагдсан өвөрмөц нөүтбүүк

Өнгөрөгч өдрүүдэд Германы Берлин хотод "IFA 2018” буюу "Хэрэглээний цахилгаан хэрэгсэл болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд зориулсан дэлхийн тэргүүлэх худалдааны шоу-2018” үзэсгэлэн болж өндөрлөлөө.

Энэ үеэр дэлхийн томоохон компаниуд болон спартапууд шинэ бүтээлүүдээ олны өмнө дэлгэн танилцуулсан байна. Эдгээрээс Хятадын Тайвань Улсын компьютер, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч "Acer” компанийн танилцуулсан геймеруудад зориулсан нөүтбүүк сэтгүүлч, зураглаачдын анхаарлыг ихээр татжээ.

Энгийн хэрэглээний нөүтбүүктэй харьцуулахад өвөрмөц загвартай байсан нь тоглоомчдод шинэ мэдрэмж төрүүлэх гэсэн нэгэн зорилго нь байжээ. Дэлгэц нь 360 хэмээр эргэлддэг байна. 

Энэ нь тухайн нөүтбүүкийг хэрэглэгчид дэлгэцээ ямар л бол ямар байрлалд оруулж ашиглах боломжийг олгожээ. Мөн дэлгэцийг нь таблет маягаар ашиглах ч боломжтой аж. Дэлгэц нь өөртөө мэдрэгчтэй төдийгүй 4К UHD нягтаршил бүхий үзүүлэлттэй хүчин чадалтай тул ямар ч өндөр багтаамжтай  тоглоом тоглосон видео графикийн тал дээр доголдол үүсэхгүй гэнэ.

Үндсэн хэсгийн кейбоард нь уламжлалт товчлууруудтай болсон бол баруун хэсэгт орших тачпад-ыг нэмэлт товчлуурын зориулалтаар ашиглана гэжээ. Мөн 3D агааржуулагчтай "AeroBlade" брендийн 4 дэх үеийн хөргөлтийн хүчирхэг системтэй бүтээжээ. 

1002
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.