|

“Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ

 

Ер бусын үзэгдэл судалдаг Ed, Lorraine Warren нарын Rhode арлын Perron-ны гэр бүлийн сүнс хоргодсон байшингийн судалгаанаас санаа авч хийсэн The Conjuring нээлтээ хийсэн даруйдаа кино жагсаалтыг орлогоороо тэргүүлсэн. Энэхүү киноны цуврал "The Conjuring 2” ба түүний үргэлжлэл болох "The Nun” энэ сарын 7-нд албан ёсоор дэлхий даяар зэрэг нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьж буй юм.
Урьдчилсан тооцоогоор 53.5 сая доллараар бүтсэн уг кино үзэгчдийн хүртээл болсон цагаасаа эхлэн АНУ-ын хамгийн өндөр орлоготой шинэ киноны жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлсэн "Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг эзлээд байна.

"Гэлэнмаа” кино нь урьдчилсан байдлаар 131 сая долларын орлого олсон гэж таамаглаж буй юм. Хэдийгээр блокбастерт албан ёсоор дебют хийсэн ч мэргэжлийн шүүмжлэгчид болон үзэгчдийн шүүмжлэлийг аваагүй аж. Одоогоор нийт үзэгчдээс 28 хувийн эерэг сэтгэгдэл авсан гэж дурьджээ. Энэ нь киноны амжилт нь удаан үргэлжлэхгүйг харуулж буй ч Halloween ойртож байгаа учраас тэр болтол хүмүүсийн анхаарлыг татах боломжтой гэнэ. Энэхүү киноны үйл явдалд Румынд нэгэн залуу гэлэнмаа үхсэн хэргийг мөрдөхөөр Ватиканаас төлөөлөгч лам очих бөгөөд түүний ажилд өнгөрсөн үеийн хар дурсамж болон чөтгөрийн хүч саад болсноор киноны үйл явдал өрнөнө.


1189
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.