|

Онгоцны осолд орсон эр 30 жилийн дараа хөл дээрээ зогсжээ

Стефен Маккой хэмээх энэ эр 30 жилийн өмнө Британид болсон онгоцны аймшигт ослоос азаар амьтай голтой үлдсэн ч цаашдаа амьдарч чадах эсэх нь тун эргэлзээтэй байжээ. Тун ноцтой гэмтэл авсны улмаас тэрбээр 18 сар ухаангүй байсны дээр ухаан орсноосоо хойшхи гурван жилийг эмнэлэгт өнгөрүүлэх хэрэгтэй болжээ. Үхлээс аврагдсан ч Стефен тархины гэмтэлтэй үлдэж, биеийн нэг тал нь саажилттай болсон юм. 

1989 оны нэгдүгээр сарын 08-нд Боинг 737 онгоц Хитроу нисэх буудлаас хөөрсний дараахан зүүн талын хөдөлгүүрт нь гэмтэл үүссэнээс болж энэхүү аймшигтай осол гарсан билээ. Энэхүү ослоос болж онгоцонд сууж явсан хүмүүсийн 47 нь амиа алдаж, 74 нь ноцтой гэмтэл авсан байна.

Стефений хувьд тэрбээр осолд орох үедээ 16 настай байсан ч аль хэдийнэ Бүх Ирландын боксын аварга болчихсон ирээдүйтэй тамирчин байжээ. Гэвч ослоос болж мөрөөдлөө орхиход хүрсэн түүний ганц хүсэл нь хөл дээрээ дахиж босох байсан гэнэ. 30 жилийн турш түүний хүсэж, залбирсан мөрөөдөл нэг л өдөр биеллээ олжээ. Тэрбээр хиймэл, цахилгаан тулгуур эрхтний тусламжтайгаар хөл дээрээ зогсож, анхны алхмаа хийсэндээ сэтгэл дүүрэн байгаа гэнэ. 


Эх сурвалж www.wikimon.mn
691
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.