|

Beats хамгийн анхны утасгүй чихэвчээ танилцуулав

Өнгөрсөн долоо хоногт Apple-ын охин компани болох Beats анхны утасгүй чихэвчээ танилцуулсан нь Powerbeats Pro байлаа. 250 ам.долларын үнэтэй уг чихэвч нь нэмэлт дэгээ маягийн хэсэгтэй учир дасгал хийж байхдаа зүүхэд тун тохиромжтой аж.

Дуу нэмж хасах, зогсоох зэрэг товч нь чихэвчний хоёр талд хоёуланд нь байх бөгөөд тусгай мэдрэгчний ачаар чихэвчээ авахад явж байсан дуу автоматоор зогсож, буцаан зүүхэд мөн л автоматоор үргэлжлэх юм байна.

Apple-ын өнгөрсөн сард танилцуулсан AirPods-т ашигласан H1 чипийг Powerbeats Pro-т мөн суурилуулжээ. Ингэснээр хэрэглэгч "Hey Siri” гэж хэлээд л Apple-ын ухаалаг туслах болох Siri-тэй холбогдож болно.

Албан ёсны танилцуулга бичлэг



Нэг цэнэглэлтээрээ 9 цаг тасралтгүй ажиллах ба нэмэлт гэр нь 15 цагийн цэнэгийг өөр дээрээ хадгалдаг байна. Хурдан цэнэглэх горимын тусламжтайгаар 15 минут цэнэглээд 4.5 цаг, 5-хан минут цэнэглээд 1.5 цаг ашиглах боломжтой гэнэ. Powerbeats Pro ирэх 5-р сард дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарахаар болжээ.

Эх сурвалж: Engadget


804
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.