|

“Avengers: Endgame” кино “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлэв

"Walt Disney”-ийн бүтээл "Avengers: Endgame” кино Хойд Америкийн "Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлжээ. "Marvel”-ийн супер баатрын сэдэвт энэхүү кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино театруудаас 63.3 сая ам.долларын орлого олсон талаар "Comscore” мэдээллээ.

Харин олон улсад орлого нь 2.4 тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр бүх цагийн үеийн хамгийн өндөр орлого олсон кино жагсаалтад "Avatar”-ийн дараа хоёрдугаарт бичигдэж байна. Түүнчлэн энэ хоёр киноны өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна. Ийнхүү "Walt Disney”-ийн бүтээл энэ он гарснаас хойш "Box Office”-ийн жагсаалтыг хамгийн удаан тэргүүлсэн хоёр дахь киногоор нэрлэгдэж байгаа юм.

Үүнээс өмнө "Universal Pictures”-ийн "Glass” кино нэгдүгээр сарын эцсээс хойш дөрвөн долоо хоног тэргүүлж байсан юм. Түүнчлэн шинээр нээлтээ хийсэн "Pokemon Detective Pikachu” кино 54.3 сая ам.долларын орлогоор "Box Office”-ийн жагсаалтыг удаалжээ. "Pokémon”-ийн франчайзингийн анхны уран сайхны кино болон гарч байгаа энэхүү бүтээл 150 сая ам.доллароор бүтсэн бөгөөд олон улсын орлого нь 112.4 сая ам.доллароор хэмжигдэж байна.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

BloombergTV.mn
894
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.