|

Google: Гар утсандаа хүрэх шаардлагагүй боллоо

 

Google компани энэ сарын 29-ний өдөр Pixel 4 ухаалаг гар утастай холбогдолтой "хүрэлгүйгээр удирдах боломжтой” гэх цуу яриаг үнэн болохыг албан ёсоор баталлаа. Товчхондоо Pixel 4-т байгаа хөдөлгөөнт мэдрэгч Soli радарын тусламжтайгаар та утсандаа хүрэхгүйгээр гараа даллаад л сонсож буй дуугаа алгасах, дуудлагын дууг багасгах зэрэг зүйлсийг хийж утсаа удирдаж болох юм.

Түүнчлэн тус радарын тусламжтайгаар Pixel 4-ын түгжээг илүү хурдан хугацаанд нүүр царайгаараа тайлах боломжтой болсон байна. Google-ийн зүгээс энэхүү нүүр царай таних технологийг төлбөр төлөх, ямар нэгэн апп-д нэвтрэх зэрэг бүх тохиолдолд ашиглагдах боломжтой хэмээжээ. 


Мөн уг хөдөлгөөнт мэдрэгчийг зөвхөн сонгогдсон орнуудад ашиглах боломжтой гэдгийг анхааруулж, дэлхийн зарим хэсэгт тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байгааг сануулсан юм. 

Pixel 4-ийн худалдаанд гарах хугацааны талаар компанийн зүгээс тодорхой болгоогүй байна.

Эх сурвалж: Engadget

 
Gogo.mn
 
1031
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.