|

Дели хотод үйлдвэр шатаж 40 гаруй ажилчин амь үрэгджээ

 

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн давхар барилга бүхий цүнхний үйлдвэрт орон нутгийн цагаар ням гарагийн өглөө гал гарчээ. Үйлдвэр шатах үед барилга дотор багадаа 100 хүн унтаж байсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр 43 хүн амь үрэгдэж, 60 орчим хүнийг аварсан байна

.

Ихэвчлэн сургуулийн хүүхдүүдэд зориулсан цүнх үйлдвэрлэдэг газар шатаж, олон арван иргэнээ алдсанд Ерөнхий сайд Нарендра Моди гүн эмгэнэл илэрхийлжээ. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр үйлдвэр галын лицензгүй ба хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Үйлдвэрийн эзэн Рехан гэгчийг баривчлан саатуулсан байна.

Гал барилгын доод хэсгээс эхлэн асч, хормын төдийд ажилчдын унтаж байсан гуравдугаар давхарт хүрсэн байна. Барилгад байсан гэрчийн ярьснаар түүнийг сэрэхэд хүмүүс энд тэнд уйлж, тусламж дуудан хашгирч байсан гэжээ. Галын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Анхан шатны дүгнэлтээр цахилгааны массаас болж түймэр ассан байж болзошгүй гэжээ


 

 

Эх сурвалж: www.bbc.com


700
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.