|

Сэтгэл хөдөлгөм гайхамшигт түүх: Хайртай хүүдээ зүрхээ өгсөн нэгэн аав сүүлчийн үгээ бичлэг болгон үлдээжээ

Мөнгө маш чухал үүрэг гүйцэтгэх тохиолдол хүний амьдралд учирдаг.

Энэ залуугийн хүүд яаралтай зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлага гарсан юм. Хэдхэн хоногийн л хугацаа үлдсэн. Асуудлыг шийдэх мөнгө тэдэнд байгаагүй тул хайртай хүүдээ аав нь зүрхээ өгөхөөр шийджээ. Шийдвэр гаргахдаа ч эргэлзэж тээнэгэлзсэнгүй.

Хүү нь нэг удаа ааваасаа:

"Аав аа, дараагийн төрсөн өдрөөр та надад юу бэлэглэх гэж байна?” гэж асууж байжээ.

Аав нь хүүдээ захидал үлдээж, хүү захидлыг аваад: "Би чамд зүрх бэлэглэлээ” хэмээх өгүүлбэрийг олж уншлаа. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм түүх төдийгүй олон хүний хувьд сургамжтай байх болов уу гэж бодож байна. Бид ямар их мөнгийг хий дэмий салхинд хийсгэж байна вэ… Энэ хүнд мөнгө байсангүй, тиймээс тэр өөрийнхөө хувьд хамгийн зөв шийдвэрийг гаргасан байна. Эцэг хүний хувьд хүүдээ үлдээсэн эцсийн үгээ бичлэг болгон үлдээжээ.


Энэ хүн хүүдээ зүрхээ өгсөн юм

Сайн уу, миний хүү

Би чамдаа шинэ зүрх олсон

Хүүдээ хэдэн зүйлийг хэлэх гэсэн юм

Ээжийнхээ үгэнд байнга орж байгаасай гэж би чамаас хүсэж байна

Яагаад гэвэл тэр чиний цорын ганц үнэнч найз чинь байх болно

Гэр бүл гэдэг үнэ цэнтэй зүйл шүү

Бас, охид бүсгүйчүүд

Одоохондоо чи минь балчир байна даа

Гэхдээ цаг нь ирэхээр

Тэдэнтэй гүнж шиг л харьцаж байгаарай

Яагаад гэвэл тэд чинь гүнж юм шүү дээ

Хэрвээ, чи хэлсэн л бол…

Хэрвээ, чи ямар нэгэн зүйл хийнэ гэж хэлсэн л бол

Заавал хийгээрэй

Яагаад гэвэл чиний үг алт байх ёстой

Хэрвээ мөнгө хийх боломж байгаа л бол түүнийг ашигла
 
Толгойгоо гудайлгах үе гарна
 
Аав шигээ тэнэг байж болохгүй шүү
 
Чамд мөнгө байвал маш олон зүйл хялбар болно
 
Тaмхи битгий татаарай
 
Х*р тaмхи битгий хэрэглэ
 
Эелдэг бас шударга байхыг хичээгээрэй
 
Хэн нэгэн чамайг гомдоох гэвэл эр хүн шиг өөрийгөө хамгаалаарай
 
Муу өдрүүд чамайг минь өвдөг бүү сөгдүүлээсэй
 
Амьдралд сайхан зүйл их шүү
 
Би үргэлж чинийхээ төлөө энд байж байна
 
Яг энд
 
Дараа уулзъя даа, үр минь
 
Би чамд хайртай…
 
Уг бичлэгийг хүүхдүүддээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хүлээж буй бүх эцэг эхчүүдэд зориулав.
975
  • Ээж нь гэрийнхэндээ дараагийн хүүхдийнхээ хүйсийг зарлаж байгаа нь ... Үзсэн   1073 2017-08-07
  • Өглөөг инээдээр угтъя: Ийм тэнэг хулгайч байх уу? Үзсэн   2039 2015-03-16
  • Владимир Путин: Манай түншүүд хаана байна? Үзсэн   1110 2015-11-18
  • БУРИАДАД СОЛИР УНАЖЭЭ /ВИДЕО/ Үзсэн   1076 2016-10-27
  • Месси-Роналду нар "Мөрөөдлийн театр"-д тулалдав (Бүтэн бичлэг) Үзсэн   1575 2014-11-20
  • Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв Үзсэн   761 2019-11-09
  • Хорт хавдар хэрхэн үүсдэг вэ Үзсэн   1248 2016-06-22
  • Маск-"Эх хэл" хошин шог xaxaxa Үзсэн   1652 2016-01-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.