|

#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх ажлын албаны бүрэлдэхүүнээ танилцуулав. Үндэсний хорооны ажлын алба нь COP17 бага хурлын бэлтгэл ажлын хангах чиглэлээр 12 дэд хороотой ажиллах юм.
Мөн энэ үеэр Д.Батмөнх даргын зүгээр ажлаа хүлээн авснаас хойш буюу өнгөрсөн зургаадугаар сараас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2025 оны 11, 12 дугаар сард хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.
Төгсгөлд нь Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын зүгээс "Ажлын албаны даргын танилцуулсан ажлууд эхлэх, хэрэгжих, дуусах хугацаа нь маш тодорхой байх хэрэгтэй. Яамны зүгээс тусгайлан ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллана. Гаднаас хөндлөнгийн аудит ч авах хувилбар ч байж болно. Цаашид Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.
Олон улсад Монгол Улсын нэр гарах учраас хариуцлагатай ажиллах шаардлагатай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 279 хоног үлдээд байна. Та бүхэнд амжилт хүсье. Ажлын албатай холбоотой бүхий л асуудлаар миний бие саналуудыг нээлттэй хүлээн авч санал солилцох болно” гэлээ.

321
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.