|

Телевизийн салбарт контентийн эрин эхэлжээ

"Монгол тв” –ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын телевизүүдийн чуулга уулзалт өнөөдөр Блю скай цамхагт эхэллээ. Энэ чуулга уулзалтаар Монголын телевизүүдийн одоо ба ирээдүйг дүгнэсэн Максима төвийн судалгааны үр дүнтэй танилцдаг уламжлал тогтоод байгаа юм. Энэ удаад 2014 оны судалгааны нийт дүнгээр үзэгчдийг суваг сонгохоо больж контент буюу нэвтрүүлэг сонгодог болсныг онцоллоо. Тэрчлэн монгол сувгуудын үзэлт 8 хувиар буурч энэ орон зайг гадны сувгууд эзэлжээ. Тэдний ирээдүйн 5 жилээр харсан зураглалаар их 5 тв байх ба нийт үзэгчдийн 40-60 хувь дэд 5 телевиз 20-30 хувийн үзэгчидтэй байх бол бусад твүүдэд үлдсэн хувь нь ноогдохоор төсөөлсөн байна. Энэ нь тв-ийн зах зээлд хэрхэн оршин тогтнох менежментийн нь тооцсон хэрэг юм. Алсдаа топ телевизүүд уран бүтээл үйлдвэрлэж борлуулах ба зах зээл дэхь нэг секундын ханшаа 10 ам.доллараар үнэлдэг болох бол дараагийн зэрэглэлийнх төрөлжсөн бодлоготой өөрийн 1 секундын ханш 3 ам доллар байхаар харжээ. Энэ нь телевизийн зах зээлийн өрсөлдөөн байхаар төсөөлж байгаа юм.Энэ удаагийн форумаар тв-ийн зах зээл контент нийлүүлэлтийн асуудлаас гадна тв-ийн сэтгүүлчдийн ёс зүйн асуудал нэг чухал сэдэв болж хэлэлцүүлэгдсэн юм. Энэ хүрээнд эздийн болон редакцийн хараат байдал нь сэтгүүлчийг ёс зүйгүй үйлдэл хийлгэхэд хүргэдэг тухай хөндөгдсөн бол редакц ёс зүйн мөрдөх журамтай байх гэхчлэн саналуудыг оролцогчдын зүгээс дэвшүүлж байлаа. Гэвч ёс зүйг хэвшүүлэх оновчтой шийдлийг одоогийн нөхцөлд дэвшүүлэх боломжгүй гэж үзэх нэг нь ч байв. Үүнийг эздийн бизнес улс төрийн эрх ашигтай холбон харж байгаа юм. Мөн чуулга уулзалтаар цаашид шийдэх гол асуудлаа хэлэлцсэн нь олон улсын зах зээлд тоглогч байх, зах зээлээ олон улсын жишигт хүргэх явдал харлаа. Энэ нь гадны контентуудруу шуурах бус өөрсдөө бүтээгч байх зорилт юм.
 
1634
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.