|

19 настай америк хүү 1000 хүний аминд хүрэх гэж байжээ

19 настай америк хүү "Лалын улс”-ын төлөө гавьяа байгуулж нэг мянган хүн хөнөөхөөр зэхэж байжээ. Умард Каролина муж улсын Жастин Салливан гэх уг залуу нутаг нэгтнүүдээ биологийн аргаар устгах арга сэдэж байсныг тусгай албаныхан мөрдөн шалгаж тогтоосон байна. Харин түүний сэжигтэй байр байдлыг анзаарсан эцэг нь цагдаагийнханд хандсанаар

Холбооны тагнуулын албаныхан түүнийг нууцаар мөрдөж эхэлсэн бөгөөд үхэлд хүргэх хор шингээсэн хийн тэсрэх бөмбөг ашиглан хүү үнэхээр олон хүний аминд хүрэхээр завдаж байснаар барахгүй эцэг эхээ хөнөөх санаатай байсныг The Daily Mail сонин онцолсон байна. Түүнчлэн тэрээр галт зэвсэгийн үзэсгэлэн худалдаанаас буу худалдан авч, хүн их цугладаг алдартай бааранд концерт тоглох үеэр олон хүний аминд хүрэхээр төлөвлөж байсан аж.

Түүнийг нийгэмд аюултай болохыг нэгэнт тогтоосон учир Холбооны аюулаас хамгаалах албаныхан гэрт нь очиж баривчлахад эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад "Лалын улс”-ыг дэмжидгээ хүлээн зөвшөөрч, нийгмийн харилцааны сүлжээнд тавьсан тэдний ухуулга, сурталчилгааны бичлэгийн нөлөөнд автаж, аймшигт хэрэг үйлдэх гэж байснаа өчжээ. Одоогоор шүүхийн хянан харгалзлага дор байгаа түүнд 40 хүртэлх жил хорьж, 500 мянган долларын торгууль хүлээлгэх шийдвэр гарч магадгүй байгаа аж.

 

869
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.