|

Гүрж: Саакашвили улстөрд биш шоронд байх ёстой VIDEO

Гүрж орны экс Ерөнхийлөгч, одоо Украин улсын Одесс мужийн амбан захирагч Михаил Саакашвилийн бас нэгэн нууц илэрлээ. Саакашвили утсаар Гүржийн сөрөг хүчний "Үндэсний нэгдсэн хөдөлгөөн" намын тэргүүн Гига Бокеритэй ярьсан нууц яриа нийтэд цацагджээ.

"Украины Викилис" гэгддэг сайт энэхүү аудио бичлэгийг интернэтэд тавьсан байна. Саакашвили энэ яриандаа Гүржид төрийн эргэлт хийж, Украины "майдан" гэгчийг зохион байгуулахыг Гүржийн сөрөг хүчинд уриалжээ.

Саакашвили "Зэвсэг агссан босогчид Телевизийг эзлэн авч 7 хоног тэсэх ёстой. Гудамжинд бэхлэлт босго, ер нь хүүхэдтэй эхийг хөнөөвөл бүр үнэмшилтэй. Бөөн дуулиан шуугиан дэгдэж, бүгд бичнэ" гэж "Рустави 2" телевизийн ерөнхий захирал Нико Гварамитай ярихдаа зааварлажээ.

Түүнчлэн Саакашвили Гүржийн дуучин Софа Нижарадзетэй ярихдаа "Гүржид цус асгарах болно" гэж байв. Харин одоо дуучин бүсгүй энэ бичлэгийг худлаа хэмээн няцааж байна.

Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили "Экс Ерөнхийлөгч Саакашвили төрийн эргэлт хийж, хууль ёсны Засгийн газрыг хүчээр түлхэн унагахыг оролдсоныхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой. Соёл иргэншилт, ардчилсан нийгэмд ийм хүн байх ёсгүй. Тэр өөрийн намын гишүүдэд, Телевизийн удирдагчдыг хувьсгал, төрийн эргэлт хийхээр илгээж байсан. Ийм улстөрч, сэтгүүлчид шоронд байх ёстой" гэж мэдэгдлээ.

2015 оны 10-р сарын 24-нд Гүржийн Дотоод хэргийн сайд Леван Изори "Төрийн эргэлт гаргах гэсэн оролдлогыг бут цохисон" гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ оролдлогод Саакашвили хамаатай бололтой.

Гүржийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Саакашвилийн иргэншлийг хүчингүй болгосноо мэдэгдсэн.

Харин Саакашвили "Энд Москвагийн гар оролцсон. Мөн Гүржийн улстөрчид намайг дараагийн сонгуульд оролцоход саад хийж байгаа юм" гэж тайлбарлажээ.
 
1482
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.