|

Төрсний дараа нандин газрын гоо сайхнаа бүү алдаарай

Гурван хүүхэд төрүүлсэн найз маань саяхнаас мэс заслын эмнэлгүүдийг ихээхэн сонирхох болжээ. Төрөлтийн нөлөөгөөр нандин эрхтэн нь өөрчлөгдөж, дотно харилцааны үеэр нөхрөөсөө мэдрэмж авах нь муудсан хэмээн өөрийгөө ч их голдог болоод удаж байна.
"Энэ хэвээрээ байвал нөхөр маань уйдаад өөр зүйл хүсэх байх даа” гэдэг байлаа. Мэс заслын аргаар эргээд хэвийн байдалдаа орж болдог гэдэг ч төлбөр нь хоёр сая төгрөгөөс эхэлдэг жишээний. 
 
Саяхан мань хүнтэй таарлаа. Жавхаажиж өнгөжөөд цаанаа л нэг өөр шүү. Өмнөх шигээ өөрийгөө голж шилээд, өөрчлөгдсөнөө ч гайхсангүй. Учрыг лавлатал найз маань кегелийн дасгалыг тасралтгүй 2 сар хийгээд үр дүнг нь мэдэрчээ. Ингэхдээ дасгалаа зориулалтын төхөөрөмж дээр нь хийсэн болохоор илүү бодит үр дүнг нь эхний сараасаа л мэдэрч эхэлжээ. 
 
Ер нь эмэгтэй хүний бэлэг эрхтний булчин давсаг, үтрээ, умай, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг зохицуулж байдаг юм байна. Энэ булчин суларснаас давсаг шээсээ барьж чадахгүй болох, сав унжих, үрэвсэлт өвчнөөр амархан өвдөх, бэлгийн харьцааны үед таашаал авахаа болих гээд олон сөрөг нөлөө гардаг юм байна. Харин энэ булчинг хөгжүүлэх цорын ганц, бас хамгийн сайн арга бол кегелийн дасгал тогтмол хийх явдал юм билээ. 
 
Энэ дасгалыг хийх маш амархан. Аарцагныхаа булчинд даралт өгөх ёстой. Булчин чангарч байгаа эсэхийг мэдэрч хийх нь дасгалын үр нөлөөг сайжруулах гол алхам юм. 
 
Аарцагны булчингаа агшааж, суллах хэрэгтэй. Ингэхдээ 10 хором чангалаад, 10 хором суллана гэсэн үг шүү. Энэ дасгалыг тусгай төхөөрөмжин дээр нь хийвэл дасгалаа буруу хийлээ, үр дүнгүй боллоо гэж айлтгүй болдог аж. 
Манай найз "Супер кегел” төхөөрөмжөөр сүүлийн хоёр сар тасралтгүй энэ дасгалыг хийсэн гэсэн. 10 хоногтоо л ганц удаа ёсыг бодож ойртдог байсан нөхөр нь зүгээр байлгахаа больсон гэсэн. 
 
Угаасаа ч энэ кегел хэмээх дасгалыг зөв, тууштай, тусгай төхөөрөмж дээр нь хийгээд байхад нэгдүгээрт, төрсний дараа шээс дусагнах, шээсээ барьж чадахгүй байх зэрэг зовиур ор мөргүй арилдаг байна. Хоёрдугаарт, үтрээний цусан хангамж ихэссэнээр үрэвслээс хамгаалах чадвар нь ч сайжирдаг аж. Хамгийн гол нь амраг эр нь сэтгэл хангалуун байж, өмнөх шигээ гал халуун шөнө эргэн ирдэг гэнэ. Чанга бариу үтрээтэй эмэгтэйчүүдэд эрчүүд дуртай байдгийн учир энэ биз. Манай найзын нөхөр лав хардаж, харамлах гээд байдаг болсон гэсэн шүү, хүүхнүүд минь.  
 
Үүнээс гадна бас нэгэн чухал зүйлийг найз маань хэлсэн. Төрсөн ч бай төрөөгүй ч бай нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд энэ дасгалыг төхөөрөмж дээр нь зөв хийгээд хэвшчихвэл төрөхдөө ч хярзангийн урагдалгүй, төрсөн ч үтрээ сунана гэсэн айдасгүй болох нь. Учир нь дэлхийн олон оронд эмэгтэйчүүд нь "Супер кегел”-ээр нандин эрхтэний гоо сайхнаа аварч үлдсэн олон туршлагыг найз маань судалсан байна лээ. 
 
Төрсний дараа эмэгтэй хүний үтрээний булчин сунах нь их амархан болж, эр бэлэг эрхтний хэрээр ч сунах нь энүүхэнд болдог гэх. Тиймээс л аль болох эртнээс энэ дасгалаа зөв хийгээд сурчихвал хэдэн ч удаа төрсөн эмэгтэй амрагийнхаа цорын ганц хайрын бурхан нь байж чадах нь. 
 
Найзын минь хэлсэн энэ үгс эмэгтэй хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйл гэж бодсоны үндсэн дээр "Монголжингоо”-гийн уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна. Хамгийн гол нь дасгалаа тусгай төхөөрөмж дээр нь хийж заншаарай. Тэгэхгүй бол бид буруу зөрүү хийгээд үр дүн гарахгүй байна гэж гомдоллохдоо амархан улс шүү дээ. Найзын минь хамгийн сайн сонголт нь "Супер кегел” төхөөрөмж байсан юм шүү.
 
1715
  • Олимпод зориулсан ГАЙХАЛТАЙ 5 ХӨРӨГ Үзсэн   991 2016-08-18
  • Т.Баярхүү : Ард нийтийн санал асуулгыг эсэргүүцэж буй хүмүүс хамгийн "но"-той шүү Үзсэн   1036 2015-11-13
  • Шинэ үеийн жүжигчин Билгүүний "Гэгээн Домог" хошигнол.. Үзсэн   1547 2014-10-04
  • АМЬДРАЛ УСК-ны дуу AMIDRAL OST дуучин Б.САРАНТУЯА Үзсэн   904 2020-08-25
  • Супер од төрсөн түүх буюу гайхамшигт Adam Lambert Үзсэн   1182 2015-08-20
  • Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй Үзсэн   761 2020-11-04
  • Бяцхан токиогийн дэрэмчид УСК Үзсэн   1535 2015-01-07
  • Бөмбөрчин муур Үзсэн   2119 2014-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.