|

Рэйшил охины "сэтгэл хөдөлгөм" түүх

 
Энэ бяцхан охиныг Рэйшил Бэкүит (Rachel Beckwith) гэдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө авах бэлэгнийхээ оронд бэлгэнд зарцуулах мөнгөө цуглуулж $300 ам.доллар болох юм бол ундны усгүй зүдэрч байгаа Этиопийн ядаж 15 хүнд уух цэвэр усыг нь өгөх мөрөөдөлтэй байжээ. Түүнд $220 ам.доллар цугларсан байсан ба ээждээ ирэх жил илүү хичээх болно гэж байсан юм. Харамсалтай нь энэ явдлаас сарын дараа 2011.07 сард 9 настай охин машины ослоор хорвоог орхижээ. Түүний энэхүү гайхалтай хүсэл мөрөөдлийг телевизийн мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрт үзэж нас барснаас нь хойш хэдхэн сарын дотор $1.2 сая ам.долларыг хандивласан байна.

Ингээд Рэйшил охиныг нас бараад нэг жил өнгөрөхөд түүний ээж ба эмээ өвөө нь Этиопт ирж Рэйшилийн туслахыг хүссэн хүмүүстэй уулзаж охиныхоо биелүүлж чадаагүй хүслийг амьдрал дээр хэрэгжүүлсэн нь энэ юм. Түүний мөрөөдөл биелж одоо Этиопийн 143 тосгоны 37.000 гаруй иргэд ундны устайгаа залгасан байна. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдалд нулимс унагахгүй байх аргагүй байлаа...

6120
  • AM-C - SANASAN BAINA Үзсэн   1028 2019-08-21
  • Кристиано Роналдогийн Аваргуудын лигт оруулсан шилдэг 10 гоол Үзсэн   1512 2015-04-14
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1004 2015-01-23
  • 20 кг турсан залууг эцэг, эх нь таньсангүй (видео) Үзсэн   1278 2016-08-02
  • Баавгай VS Хүн Үзсэн   1495 2014-08-24
  • Сувраган цэнхэр уулс УСК Үзсэн   2139 2015-01-05
  • Хүүхдийн парк "Эрлэгт илгээх" парк болжээ Үзсэн   2701 2014-07-15
  • Гурван найз - 40 анги Үзсэн   2223 2015-01-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.