|

Рэйшил охины "сэтгэл хөдөлгөм" түүх

 
Энэ бяцхан охиныг Рэйшил Бэкүит (Rachel Beckwith) гэдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө авах бэлэгнийхээ оронд бэлгэнд зарцуулах мөнгөө цуглуулж $300 ам.доллар болох юм бол ундны усгүй зүдэрч байгаа Этиопийн ядаж 15 хүнд уух цэвэр усыг нь өгөх мөрөөдөлтэй байжээ. Түүнд $220 ам.доллар цугларсан байсан ба ээждээ ирэх жил илүү хичээх болно гэж байсан юм. Харамсалтай нь энэ явдлаас сарын дараа 2011.07 сард 9 настай охин машины ослоор хорвоог орхижээ. Түүний энэхүү гайхалтай хүсэл мөрөөдлийг телевизийн мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрт үзэж нас барснаас нь хойш хэдхэн сарын дотор $1.2 сая ам.долларыг хандивласан байна.

Ингээд Рэйшил охиныг нас бараад нэг жил өнгөрөхөд түүний ээж ба эмээ өвөө нь Этиопт ирж Рэйшилийн туслахыг хүссэн хүмүүстэй уулзаж охиныхоо биелүүлж чадаагүй хүслийг амьдрал дээр хэрэгжүүлсэн нь энэ юм. Түүний мөрөөдөл биелж одоо Этиопийн 143 тосгоны 37.000 гаруй иргэд ундны устайгаа залгасан байна. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдалд нулимс унагахгүй байх аргагүй байлаа...

6015
  • Гурван найз - 24 анги Үзсэн   1411 2015-01-23
  • Ингэж ч сагс тоглох гэж /хөгжилтэй бичлэг/ Үзсэн   1688 2015-07-23
  • А.Сүхбат: “За Батзориг оо, чи бид 2 дундуур тунахын зовлонгоос саллаа” Үзсэн   1343 2017-05-03
  • Дэлхийн анхны 3D ресторан Үзсэн   1228 2016-07-18
  • Орчин үеийн ЛАМБАДА бүжиг Үзсэн   1651 2017-05-22
  • GUYS хамтлагийнхан ”Good luck” дуугаа дүрсжүүлжээ Үзсэн   950 2016-06-04
  • НИСДЭГ ГОЛЛАНД БУЮУ ҮХЭЛ ТАРИГЧ ХӨЛӨГ ОНГОЦ Үзсэн   878 2019-09-11
  • БОРОЛДОЙН ЦАГ Үзсэн   2796 2014-08-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.