|

Рэйшил охины "сэтгэл хөдөлгөм" түүх

 
Энэ бяцхан охиныг Рэйшил Бэкүит (Rachel Beckwith) гэдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө авах бэлэгнийхээ оронд бэлгэнд зарцуулах мөнгөө цуглуулж $300 ам.доллар болох юм бол ундны усгүй зүдэрч байгаа Этиопийн ядаж 15 хүнд уух цэвэр усыг нь өгөх мөрөөдөлтэй байжээ. Түүнд $220 ам.доллар цугларсан байсан ба ээждээ ирэх жил илүү хичээх болно гэж байсан юм. Харамсалтай нь энэ явдлаас сарын дараа 2011.07 сард 9 настай охин машины ослоор хорвоог орхижээ. Түүний энэхүү гайхалтай хүсэл мөрөөдлийг телевизийн мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрт үзэж нас барснаас нь хойш хэдхэн сарын дотор $1.2 сая ам.долларыг хандивласан байна.

Ингээд Рэйшил охиныг нас бараад нэг жил өнгөрөхөд түүний ээж ба эмээ өвөө нь Этиопт ирж Рэйшилийн туслахыг хүссэн хүмүүстэй уулзаж охиныхоо биелүүлж чадаагүй хүслийг амьдрал дээр хэрэгжүүлсэн нь энэ юм. Түүний мөрөөдөл биелж одоо Этиопийн 143 тосгоны 37.000 гаруй иргэд ундны устайгаа залгасан байна. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдалд нулимс унагахгүй байх аргагүй байлаа...

6069
  • Жастин Бибер домогт "Битлз" хамтлагийн амжилтыг эвдлээ Үзсэн   1245 2015-11-25
  • "Sonic the Hedgehog" кино Box office-ийг тэргүүлжээ Үзсэн   894 2020-02-28
  • Бяцхан цэнгээт бүжигчид Үзсэн   2506 2014-08-27
  • NMN - Oh My GHXST Үзсэн   725 2020-01-10
  • Том хөхтэй охидод тулгардаг 13-н том бэрхшээл Үзсэн   1315 2015-04-20
  • "Шинэ үе" "Сумын 90 жил" Үзсэн   1685 2015-03-16
  • Жүжигчин Нарансолонгын экс амраг Үзсэн   1227 2014-11-10
  • Амьд кинетик элс Үзсэн   1397 2014-08-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.