|

Рэйшил охины "сэтгэл хөдөлгөм" түүх

 
Энэ бяцхан охиныг Рэйшил Бэкүит (Rachel Beckwith) гэдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө авах бэлэгнийхээ оронд бэлгэнд зарцуулах мөнгөө цуглуулж $300 ам.доллар болох юм бол ундны усгүй зүдэрч байгаа Этиопийн ядаж 15 хүнд уух цэвэр усыг нь өгөх мөрөөдөлтэй байжээ. Түүнд $220 ам.доллар цугларсан байсан ба ээждээ ирэх жил илүү хичээх болно гэж байсан юм. Харамсалтай нь энэ явдлаас сарын дараа 2011.07 сард 9 настай охин машины ослоор хорвоог орхижээ. Түүний энэхүү гайхалтай хүсэл мөрөөдлийг телевизийн мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрт үзэж нас барснаас нь хойш хэдхэн сарын дотор $1.2 сая ам.долларыг хандивласан байна.

Ингээд Рэйшил охиныг нас бараад нэг жил өнгөрөхөд түүний ээж ба эмээ өвөө нь Этиопт ирж Рэйшилийн туслахыг хүссэн хүмүүстэй уулзаж охиныхоо биелүүлж чадаагүй хүслийг амьдрал дээр хэрэгжүүлсэн нь энэ юм. Түүний мөрөөдөл биелж одоо Этиопийн 143 тосгоны 37.000 гаруй иргэд ундны устайгаа залгасан байна. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдалд нулимс унагахгүй байх аргагүй байлаа...

5975
  • Эрүү хөшчихлөө юу үзүүлчихвээ итгэмээргүй юм Үзсэн   1970 2015-03-26
  • Тэйлор Свифтийг шүүхэд өгчээ (видео) Үзсэн   822 2017-09-21
  • Жүжигчин Т.Бархүү ориг Дээгийг ”бут цохих” шахав /бичлэг/ Үзсэн   984 2017-04-03
  • Цензургүй Яриа - Ч.Сайханбилэг МУ-ын Ерөнхий сайд Үзсэн   1327 2015-12-01
  • Спортын торгон агшин №2 Үзсэн   1083 2016-08-24
  • Хүн VS нохой Үзсэн   1285 2016-10-03
  • КПОП: Оддын цуглуулга гэгддэг "SuperM" хамтлаг фэнүүддээ ээлжит гэнэтийн бэлгээ барьлаа Үзсэн   628 2020-08-15
  • НИСВАНИС - ТОГЛОЛТЫН ЦАГ НЭВТРҮҮЛЭГ (UNPLUGGED IN MNB) Үзсэн   1402 2014-10-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.