|

Рэйшил охины "сэтгэл хөдөлгөм" түүх

 
Энэ бяцхан охиныг Рэйшил Бэкүит (Rachel Beckwith) гэдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө авах бэлэгнийхээ оронд бэлгэнд зарцуулах мөнгөө цуглуулж $300 ам.доллар болох юм бол ундны усгүй зүдэрч байгаа Этиопийн ядаж 15 хүнд уух цэвэр усыг нь өгөх мөрөөдөлтэй байжээ. Түүнд $220 ам.доллар цугларсан байсан ба ээждээ ирэх жил илүү хичээх болно гэж байсан юм. Харамсалтай нь энэ явдлаас сарын дараа 2011.07 сард 9 настай охин машины ослоор хорвоог орхижээ. Түүний энэхүү гайхалтай хүсэл мөрөөдлийг телевизийн мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрт үзэж нас барснаас нь хойш хэдхэн сарын дотор $1.2 сая ам.долларыг хандивласан байна.

Ингээд Рэйшил охиныг нас бараад нэг жил өнгөрөхөд түүний ээж ба эмээ өвөө нь Этиопт ирж Рэйшилийн туслахыг хүссэн хүмүүстэй уулзаж охиныхоо биелүүлж чадаагүй хүслийг амьдрал дээр хэрэгжүүлсэн нь энэ юм. Түүний мөрөөдөл биелж одоо Этиопийн 143 тосгоны 37.000 гаруй иргэд ундны устайгаа залгасан байна. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдалд нулимс унагахгүй байх аргагүй байлаа...

5897
  • ОСОЛ... ТӨВ ШУУДАНГИЙН УУЛЗВАР Үзсэн   1874 2014-08-13
  • Энэ улирлын Коби Брайнтын шилдэг 10 Үзсэн   1361 2015-02-10
  • Хөвсгөлийн Ламбада /3 сая инээд шоу/ Үзсэн   687 2019-03-18
  • Б.Шижирбатын хоёрдугаар шатны үзүүлбэр улаан баззер даруулав Үзсэн   1099 2017-07-19
  • Барилгын салбарын хөгжилд ипотекийн зээлийн үүрэг Үзсэн   937 2016-01-18
  • Ийм эмэгтэйчүүд байдаг гэж үү Үзсэн   995 2017-05-22
  • Цахим ертөнцийн секс сүрдүүлэг ингэж явагддаг Үзсэн   1242 2014-11-25
  • Реппер Цэцэ болон NMN нарын цоо шинэ дуу тэсрэлт хийлээ Үзсэн   1096 2016-11-28
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.