|

4 настай охин өөр лүү нь чиглүүлсэн сэтгүүлчийн камерыг буу гэж бодоод бууж өгөв /video

Дэлхийг донсолгож байгаа зураг. Энэ зургийг Турк улсад байрладаг Сирийн дүрвэгсдэд зориулсан лагерьт авчээ.

4-хөн настай бяцхан сири охин нэгэн сэтгүүлчийн өөр лүү нь чиглүүлсэн камерыг буу гэж андууран бууж өгөхөөр гараа өргөж байна.

Энэ зураг интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, одоогоор 14 мянга гаруй ретвит хийжээ.

"Энэ үнэхээр эмгэнэлтэй", "Томчууд бид ийм л ертөнцийг өөрсдийн хүүхдүүдэд зориулж бүтээжээ", "Өөрийн эрхгүй нүдэнд нулимс хураад байна. Чухам бидний буруугаар манай гараг ийм аймаар болжээ" гэх зэргээр орон орны хүмүүс энэ зургийн доор сэтгэгдлээ бичсэн байна.

Албан ёсны мэдээгээр 5 жил үргэлжилж байгаа Сирийн дайнд 10 мянга гаруй хүүхэд амь үрэгджээ. Одоо 5 сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж маш яаралтай хэрэгтэй байна.

Одоо Йеменд энэ байдал давтагдах шинжтэй. АНУ-ын өдөөн турхиралтаар Персийн булангийн орнууд нэгдэж өнгөрсөн долоо хоногт Йемен улсыг байлдааны онгоцоосоо бөмбөгдөж эхэлсэн. Арабын орнууд удахгүй хуурай замын цэргүүдээ оруулахаар Йемений хил дээр хүчээ бөөгнөрүүлээд байна.


www.mnews.mn

 

2998
  • Бөх сонирхогчид сар шинийн барилдааны тасалбарт 24 цаг дугаарлаж байна Үзсэн   794 2018-02-15
  • KOBE 10 - ШИНЭ ПҮҮЗНИЙ ТАНИЛЦУУЛГА Үзсэн   1575 2015-02-09
  • ХОЛЛИВҮҮД ЯАГААД ДЭЛХИЙН КИНО УРЛАГИЙН ТӨВ БОЛСОН БЭ?+ХОЛЛИВҮҮДИЙН АЛТАН ҮЕ Үзсэн   981 2018-03-28
  • Post marathon #21 (Төгс & Цэнгүүн) Үзсэн   623 2019-10-31
  • Ажлаасаа халагдсан дарга нарын КАЗИНО ТОГЛОЖ БУЙ БИЧЛЭГ дэлгэгдлээ Үзсэн   800 2019-11-07
  • derrick_mod-2.flv Үзсэн   2290 2014-07-18
  • LOXEM - Flexing on your b**ch ( REACTION ) Үзсэн   780 2020-01-28
  • Гайхамшигтай бүжигчин өвгөн (БИЧЛЭГ) Үзсэн   1452 2014-09-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.