|

4 настай охин өөр лүү нь чиглүүлсэн сэтгүүлчийн камерыг буу гэж бодоод бууж өгөв /video

Дэлхийг донсолгож байгаа зураг. Энэ зургийг Турк улсад байрладаг Сирийн дүрвэгсдэд зориулсан лагерьт авчээ.

4-хөн настай бяцхан сири охин нэгэн сэтгүүлчийн өөр лүү нь чиглүүлсэн камерыг буу гэж андууран бууж өгөхөөр гараа өргөж байна.

Энэ зураг интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, одоогоор 14 мянга гаруй ретвит хийжээ.

"Энэ үнэхээр эмгэнэлтэй", "Томчууд бид ийм л ертөнцийг өөрсдийн хүүхдүүдэд зориулж бүтээжээ", "Өөрийн эрхгүй нүдэнд нулимс хураад байна. Чухам бидний буруугаар манай гараг ийм аймаар болжээ" гэх зэргээр орон орны хүмүүс энэ зургийн доор сэтгэгдлээ бичсэн байна.

Албан ёсны мэдээгээр 5 жил үргэлжилж байгаа Сирийн дайнд 10 мянга гаруй хүүхэд амь үрэгджээ. Одоо 5 сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж маш яаралтай хэрэгтэй байна.

Одоо Йеменд энэ байдал давтагдах шинжтэй. АНУ-ын өдөөн турхиралтаар Персийн булангийн орнууд нэгдэж өнгөрсөн долоо хоногт Йемен улсыг байлдааны онгоцоосоо бөмбөгдөж эхэлсэн. Арабын орнууд удахгүй хуурай замын цэргүүдээ оруулахаар Йемений хил дээр хүчээ бөөгнөрүүлээд байна.


www.mnews.mn

 

2966
  • Ээж охинтойгоо тачаангуй зураг авалтанд хамт?! Үзсэн   2074 2014-12-27
  • Азгүй арслан “онигоонд” оров (видео) Үзсэн   1098 2017-03-25
  • Дүрвэгсдийн багийнханы түүх сэтгэл эмзэглүүлэм юм Үзсэн   1184 2016-08-11
  • Ц.Нямдорж: "Тэр машиныг би унаж байгаа нь үнэн" Үзсэн   670 2018-01-26
  • Хаан ширээний тоглоом киноны жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   758 2019-04-10
  • Дина Аверина ”Бөмбөгтэй” үзүүлбэр Үзсэн   815 2018-05-11
  • Маск продакшн - Mонгол бичгийн сургууль Үзсэн   2050 2015-01-05
  • FIRE хамтлагийнхан "Шүүдэрцэцэг" дууг шинэчлэн дуулжээ Үзсэн   1082 2014-12-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.