|

4 настай охин өөр лүү нь чиглүүлсэн сэтгүүлчийн камерыг буу гэж бодоод бууж өгөв /video

Дэлхийг донсолгож байгаа зураг. Энэ зургийг Турк улсад байрладаг Сирийн дүрвэгсдэд зориулсан лагерьт авчээ.

4-хөн настай бяцхан сири охин нэгэн сэтгүүлчийн өөр лүү нь чиглүүлсэн камерыг буу гэж андууран бууж өгөхөөр гараа өргөж байна.

Энэ зураг интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, одоогоор 14 мянга гаруй ретвит хийжээ.

"Энэ үнэхээр эмгэнэлтэй", "Томчууд бид ийм л ертөнцийг өөрсдийн хүүхдүүдэд зориулж бүтээжээ", "Өөрийн эрхгүй нүдэнд нулимс хураад байна. Чухам бидний буруугаар манай гараг ийм аймаар болжээ" гэх зэргээр орон орны хүмүүс энэ зургийн доор сэтгэгдлээ бичсэн байна.

Албан ёсны мэдээгээр 5 жил үргэлжилж байгаа Сирийн дайнд 10 мянга гаруй хүүхэд амь үрэгджээ. Одоо 5 сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж маш яаралтай хэрэгтэй байна.

Одоо Йеменд энэ байдал давтагдах шинжтэй. АНУ-ын өдөөн турхиралтаар Персийн булангийн орнууд нэгдэж өнгөрсөн долоо хоногт Йемен улсыг байлдааны онгоцоосоо бөмбөгдөж эхэлсэн. Арабын орнууд удахгүй хуурай замын цэргүүдээ оруулахаар Йемений хил дээр хүчээ бөөгнөрүүлээд байна.


www.mnews.mn

 

3087
  • Нэгэн согтуу эр гэртээ харих замдаа Үзсэн   1602 2014-11-20
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   853 2016-01-21
  • Жолооч цагдаагийн өөдөөс зодолджээ Үзсэн   4868 2014-11-12
  • “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип Үзсэн   766 2018-08-30
  • Парламент 25 жил баримтат кино Үзсэн   1489 2015-09-21
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1423 2014-08-14
  • ЁОО ХАХАХА To be or Not to be - Татаадаг хэсэг Үзсэн   1400 2014-11-26
  • ШИНЭ КЛИП: Тейлор Свифт, Пост Мэлоун нарын хамтарсан "Fortnight" дуу цацагдлаа Үзсэн   867 2024-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.