|

Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ

 

Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн Фэйсбүүк дэх группийн гишүүд энэ сарын 21-нд тохиох Дэлхийн Дауны хам шинжийн өдөрт зориулж бяцхан бичлэг хийсэн нь олон мянган хүнийг уяраажээ.  

2013-2014 оны хооронд Дауны хам шинжтэй төрсөн хүүхдүүдийн ээжүүдийн Designer Genes нэртэй группийнхэн хүүхдийн дуунуудыг дохионы хэлээр амилуулсан Singing Hands группийнхнээс санаа авсан байна.

Ээжүүд бичлэгээ Их Британийн телевизийн хөтлөгч Жеймс Кордений "Машин доторх караоке” шоу нэвтрүүлгийн хэв маягаар тус тусдаа хийсэн байсныг нэг гишүүнийх нь нөхөр эвлүүлж нэг бичлэг болгосон байна.

 Гол санаа нь бид бол зүгээр л энгийн ээжүүд, бид хүүхдүүддээ хайртай, тэд ч бидэнд хайртай, хүүхдүүд маань үеийнхээ дөрвөн настнуудынхаа л адил, бид тэднийгээ өөрчлөгдөөсэй гэж хэзээ ч хүсч байгаагүй гэж хэлэх гэсэн юм.

Нийгмийн сүлжээнд өнгөрсөн баасан гарагт тавигдсанаас хойш бичлэгийг  Youtube хуудсанд 400 мянга гаруй удаа, Фэйсбүүк хуудаснаа сая гаруй удаа тус тус үзсэн байна.

Designer Genes группийн ээж 35 настай Ребекка Карлесс группийнхээ 49 ээжтэй хамтран энэхүү бичлэгийг хийжээ. Тэрээр гурван хүүхэдтэй ээж ба дөрвөн настай Арчи хүү нь Дауны хам шинжтэй төрсөн аж. Ребекка,

"Бид энэ бичлэгийг хүн болгон үзээсэй гэж хүссэн. Гол санаа нь бид бол зүгээр л энгийн ээжүүд, бид хүүхдүүддээ хайртай, тэд ч бидэнд хайртай, хүүхдүүд маань үеийнхээ дөрвөн настнуудынхаа л адил, бид тэднийгээ өөрчлөгдөөсэй гэж хэзээ ч хүсч байгаагүй гэж хэлэх гэсэн юм.

Бичлэг маань ийм олон хүнд хүрсэн нь үнэхээр гайхалтай.  Арчи энэ бичлэгт их дуртай, тэр бичлэгнээс өөрийгөө шууд л таньсан, миний гарыг барьж аваад л бичлэг дээрх дохиог дуурайж эхэлсэн.” хэмээн ярьжээ.

Дуучин Кристина Перри бичлэг дээр явж буй "A Thousand Years”  дууг ашиглах зөвшөөрлөө өгсөн ба ээжүүдийн бичлэгийг олон нийтэд тараах үйлсэд ч идэвхтэй оролцсон гэнэ. 

С.Заяа | GoGo.mn
 

806
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.