|

Аки башё: Кисеносатогийн барилдаан олны анхаарлыг татаж байна

 

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башёгийн гуравдахь өдөр өндөрлөлөө. Аки башё аварга арслангууд бүгд барилдаж байгаа учраас эхний өдрөөсөө л хөгжөөн дэмжигчдээ тун их баярлуулж байгаа билээ.
Ёкозүна Хакүхо өчигдөр Кайсейг дэвжээнээс тун хялбархан гаргаж аварга цолтойгоор 800 дахь даваагаа авахаар тэмүүлсээр байна.

Харин олны анхаарлын төвд байгаа ёкозүна Кисеносато сүүлийн хоёр өдөр тун эрсдэлтэй байдлаас даван башёг үргэлжлүүлж байна. Хоёр ч удаа өвдөг шороодох дөхсөн тэрбээр дэвжээний захад л илүү туршлагатай гэдгээ харуулан даваа авсан.

Мөн 71 дэх ёкозүна Какүрюү өрсөлдөгч.Икиойг өөртэй нь барилдуулан ээлжит даваагаа авсан.

Озеки цолтонуудаас өчигдөр Точиношин өвдөг шороодлоо. Тэрбээр Такакейшотой барилдаан таардаггүйгээ баталж зайлахад нь сунаад өгсөн. Өчигдөр озеки Гойёдо Ичиножо А.Ичинноровыг хялбархан давсан бол комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке Митаекумитай хоёр удаа барилдан өвдөг шороодов.

Мөн озеки Такаясү Чиёотайрюүгаар ээлжит даваагаа аван энэ башёг унаагүй үлдсэн ганц озеки болоод байна.

Маэгашира цолтой манай хоёр бөхөөс Таканоива А.Баасандорж өрсөлдөгч Нишигикид унасан бол Чиёошома Г.Мөнхсайхан Таканошогоор хоёрдахь даваагаа авчээ.

Макүүчи зиндаа өнөөдрийн оноолт
Зүүний 1 Какүрюү/3-0/ - Ютакаяама
Барууны 1 Хакүхо /3-0/ - Чиёотайрюү
Зүүний 2 Кисеносато /3-0/ - Кайсей
Озеки Гойёдо /2-1/ - Икиой
Озеки Такаясү /3-0/ - Такакейшо
Озеки Точиношин /2-1/ - Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил /0-3/
Сэкивакэ Митакеуми /3-0/ - Сэкивакэ Ичиножо А.Ичинноров /1-2/
М 13 Таканоива А.Баасандорж /2-1/ - Ёшиказе
М 15 Чиёошома Г.Мөнхсайхан /-2-1/ - Ишиура/ 


1160
  • С.Ганбаатар Оюу Толгойг барьцаалсан 4,2 тэрбум долларын өрийг тайлбарлаж өглөө (Бичлэг) Үзсэн   1280 2015-12-10
  • Rokit Bay-ийг гайхшруулж, нүдийг нь хужирлав Үзсэн   1794 2015-09-21
  • Эмоци продакшн шинэ уран бүтээл “Хайрласан болохоор” /Шинэ клип/ Үзсэн   1526 2016-09-20
  • С.Билэгт /Дэлхийд тэмүүлэгч/ 3-р шат Mongolian got talent Үзсэн   769 2018-11-19
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1530 2015-12-01
  • Iphone6 утсыг буцалж буй кока колатай хамт чанахад юу болов? Үзсэн   1243 2014-12-22
  • Махлаг моделиудын эрин үе /видео/ Үзсэн   820 2016-12-06
  • ДУУЧИН АНУ ӨӨРИЙН 5Н ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА. ТАНСАГ БАЙШИН БОЛОН ГЭР БҮЛТЭЙ НЬ ТАНИЛЦААРАЙ Үзсэн   1726 2018-07-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.